ЗУНЫ АМРАЛТААР МАЛАЙЗ УЛСАД АНГЛИ ХЭЛ СУРАЛЦАНГАА АЯЛАЦГААЯ

SUMMER CAMP 2022 IN MALAYSIA  / ЗУНЫ АМРАЛТААР МАЛАЙЗАД 2022

Зуны амралтаараа Англи хэл сурангаа Малайз улсад амрахыг урьж байна. Дунд сургуулийн сурагчаас эхлээд бүх насны хүмүүс оролцох боломтой. 13-с доош насны сурагчдыг асран хамгаалагч нь дагалдан явж болно.

– 1 сарын хугацаанд Англи хэлийг мэргэжлийн багш нараар заалгах бөгөөд Малайз улсын соёл, заншилтай танилцах хөгжилтэй аялалуудыг багш нарын хамт хийх болно.

– Англи хэл 7 хоногт Даваа-Баасан гарагт 25 цаг буюу нийт 100 цаг

Хичээл нь англи хэлний 4 ур чадваруудыг сайжруулахад чиглэсэн (дүрд тоглох, тоглоом, хэлэлцүүлэг г.м), сонсох болон уншлагын дасгал ажил, суралцагчийн насанд тохирсон сэдэв бүхий бичих дасгал ажил зэрэг орох болно. Суралцагч бүрт оюутны ном болон дасгал ажлын багц ном олгоно. 1 ангид 18 суралцагч

– Анхан шатнаас Гүнзгий түвшин /Англи хэлний түвшин тогтоох тест авна./

– Амралтын өдрийн аялалууд – Санвэй Лaгуун усан парк, 3 өдөр 2 шөнө Лангкави аралын аялал, Batu агуй, KL цамхаг & Sky Deck, Сармагчинтай уул and Галын наадам, Акуа усан доогуурх ертөнц, Genting Highlands

– Ажлын өдүүдэд очих газрууд: 7 их дэлгүүр моллууд, I-City, Үсрэлтийн гудам, Төв зах, KL Хос цамхагаас шөнийн хотыг харах зэрэг.

– Байрлах байр: Сургуулиас 5 минутын зайтай сургуулийн дотуур байр

Өрөөндөө 2 болон 4-үүлээ байрлана.

– Хоол: Өдрийн 3 хоол – Малайз, Энэтхэг, Хятад зэрэг олон орны хоол

Зуны 3-н ээлжээс сонгох боломжтой:

1-р ээлж – Зургаадугаар сард : V. 22 -VI. 24

Материал хүлээж авах сүүлийн өдөр: 4-р сарын 22 хүртэл

2-р ээлж – Долоодугаар сард : VI.27 – VII. 22

Материал хүлээж авах сүүлийн өдөр: 5-р сарын 20 хүртэл

3-р ээлж – Наймдугаар сард : VII.25 – VIII.19

Материал хүлээж авах сүүлийн өдөр: 7-р сарын 10 хүртэл

Why Malaysia?/ Яагаад Малайзыг сонгох вэ?

1) Зүүн Азид аялахад тохиромжтой улсуудын нэгт тооцогддог.

2) Хүн амын 60% нь англиар чөлөөтэй ярьдаг.

3) Суралцах, амьдрах зардал бага

4) Дэлхийн зэрэглэл өндөр сургуулиудтай, бусад улс руу (АНУ, Их Британи, Канад зэрэг) шилжин суралцах боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319016 утсаар болон info@earcmn.org-р авна уу.

 

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах