Гадаадад Сурах

АНУ болон гадаадын бусад улс орнуудын их дээд сургууль, коллежид элсэх өргөдөл мэдүүлэх,
эссе бичих, ярилцлага өгөхөд бэрхшээлтэй, мэдэхгүй зүйлс тохиолдох нь олонтаа. Энэ бүхнийг
хөнгөвчлөх зорилгоор өөрт тохирсон сургуулиа хайж олох, өргөдлийн маягт бөглөх, сургуультай
холбоо тогтох, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зэрэг асуудлуудаар шат дараалсан зөвлөгөө өгч,
гадаадын их дээд сургуульд элсэн ороход чиг баримжаа олгодог юм.

Ганцаарчилсан зөвлөгөө – Манай төвийн боловсролын зөвлөх нартай уулзан ганцаарчилсан
зөвлөгөө мэдээлэл авна. Ганцаарчилсан зөвлөгөөгөөр зөвхөн таны хэрэгцээ, зорилгод нийцүүлэн
гадаадад суралцах талаар зөвлөгөөг өгдөг. Та урьдчилж 319016 утсаар холбогдож зөвлөгөөний
цагаа товлож болно.

Бүлгээр өгөх зөвлөгөө – Ихэнх оюутнуудад элсэлтийн үйл явц болох сургуулиа сонгох,
өргөдлийн маягт бөглөх зэрэг нь хүндрэлтэй байдаг. Бүлгээр өгөх зөвлөгөөний зорилго нь АНУ-
ын дээд боловсролын тогтолцооны ерөнхий мэдээлэл, түүний онцлог, сургуулиа хэрхэн зөв сонгох
тал дээр зөвлөгөө өгөхөд оршино. Бүлгээр өгөх зөвлөгөөнд урилгаар гадаадад суралцаж байгаа
оюутан, суралцаж ирсэн төгсөгчид, Америкийн сургуулийн төлөөлөгч нарыг урин оролцуулдаг
бөгөөд мөн онлайн лекцыг зохион байгуулдаг. Хэрэв та ангиараа, найз, байгуулагын хамт
олноороо гадаад суралцах талаар бүлгээр зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдож хүсэлтээ
гаргаж болно.

Багц зөвлөгөө

Америк болон гадаадад суралцах суралцах хүсэлтэй сурагч, оюутан, залууст дараах 2
багцын зөвлөгөөг санал болгож байна.

  • Бакалаврын багц
  • Магистр, Докторын багц

Энэхүү багцаар дараах зөвлөгөө мэдээлэл, чигийг өгөх болно:

  • АНУ-ын боловсролын тогтолцоо, сургуулийн төрөл, элсэлтийн явц
  • Сургууль хайх, сонгох
  • Сургуультай холбогдох, материал илгээх
  • Зохион бичлэг бичих
  • Тодорхойлох захидал бичих
  • Санхүүгийн тусламж авахад туслах
  • Виз авах өргөдөл гаргах
  • Баримжаа олгох сургалт
  • Ажил мэргэжлийн зөвлөгөө
  • БЗМТ-н сургалтанд 30% хөнгөлөлттэй хамрагдах эрх
  • БЗМТ-н номын санд хамрагдах эрх

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy