МЭДЛЭГИЙН ТVВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хvсвэл тvвшин тогтоох шалгалт єгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Тvвшин тогтоох шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.

Шалгалтад хэрхэн бvртгvvлэх, бэлдэх тухай

Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бvртгvvлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана, хэзээ өгч болох тухай мэдээллийг vнэгvй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны өгөх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгvй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бvртгэлийн маягт, шалгалтын vнийг хэрхэн төлөх, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг агуулсан байдаг. Товхимолуудыг БЗМТ, Улаанбаатар дахь ТОЭФЛ-н төвөөс гадна интернетээс хэвлэж ашиглах боломжтой.

Тус шалгалтыг өгөх хvсэлтэй хvмvvс манай номын санд суун сvvлийн vед хэвлэгдсэн шалгалтын ном, сурах бичиг, CD зэргийг ашиглан шалгалтандаа бэлтгэх боломжтой. Мөн шинэ CD авчиран CD хуулж авч болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy