iTEP

Educational advising and resource center.

iTEP (International Test of English Proficiency) шалгалт нь англи хэлний түвшин тогтоох шалгалт бөгөөд дэлхийн 700 гаруй их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг. Мөн iTEP тестийг гадаад болон дотоодод /Business, hospitality/ ажилд орох, мөн дунд сургуульд элсэн ороход хүлээн зөвшөөрдөг албан ёсны тест юм. iTEP тест нь дотроо сонсгол, ярих, дүрэм, унших, бичих гэсэн таван хэсэгтэй бөгөөд үргэлжлэх хугацаа 80 минут байдаг. Манай төвд уг тестийг та өөрийн боломжит өдөр цагаа сонгох өгөх боломжтой. 

Шалгалтанд бүртгүүлэхдээ шалгалт өгөхөөс 3 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирэх шаардлагатай:

  1. Иргэний үнэмлэх
  2. 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
  3. Шалгалтын төлбөр 129$ төлсөн баримт – Худалдаа Хөгжлийн Банкны Visa картын 404-241-124