АНУ-ын Educational Testing Service ETS байгууллагаас (TOEFL iBT, GRE шалгалтыг мөн зохион байгуулдаг) Institutional TOEFL шалгалт нь англи хэлний түвшин тодорхойлох шалгалт юм. TOEFL ITP шалгалт нь сонсгол, дүрэм, унших хэсэгтэй бөгөөд зөв хариултыг дугуйлан будах цаасан хэлбэрээр авдаг.

Монголд ихэвчлэн дараах зорилгоор энэхүү тестийг өгдөг:

  • Коллеж, их дээд сургуулийн эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөрт түвшингээ мэдүүлэх гэж 
  • Англи хэлний хөтөлбөрт хамрагдаж байгаа бол академик Англи хэлний түвшин хир өсөж байгааг үнэлэх гэж
  • Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Академик Англи хэлний чадвараа харуулах гэж 
  • Албан ёсны хэл нь Англи хэл улс орнуудын богино хугацааны болон, зэрэг олгохгүй хөтөлбөрт энэхүү шалгалтыг зөвшөөрч байгаа сургуулиудад өргөдөл мэдүүлэх 
  • Тус шалгалтыг хүлээн зөвшөөрч буй Англи хэл дээр сургалттай Азийн орнуудын их дээд сургуульд өргөдөл мэдүүлэх;     
  • Сургалтын хөтөлбөр нь Англи хэл дээр явагддаг, олон улсын хамтарсан зэрэг олгодог хөтөлбөрүүдэд өргөдөл мэдүүлэхэд  

 

 

Шалгалт үргэлжлэх хугацаа: 10.00 – 13.00

 Шалгалтанд бүртгүүлэхдээ бүртгэл хаах өдрөөс өмнө дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирэх шаардлагатай:

  1. Иргэний үнэмлэх
  2. 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг 
  3. Худалдаа Хөгжлийн Банкны Visa картын 404-241-124 дугаарын дансанд шалгалтын төлбөр төлсөн баримт:

   – Өдрийн ангийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутан, дунд сургуулийн сурагчид 40$ /оюутны болон сурагчийн үнэмлэх/

   – Бусад хүмүүс 45$

Шалгалтын хариу 7 хоногийн дотор гарна.

Жич: Албан байгууллагын тестийн захиалгыг 14 хоногийн өмнө авдаг болохыг анхаарна уу.