Сурагч Солилцоо

Educational advising and resource center.

Хөтөлбөрийн тухай

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Америкийн Нэгдсэн Улсын Үндэстэн хоорондын соёлын солилцоо хэмээх ашгийн бус байгууллагатай хамтран 14-18 насны сурагчдыг сайн дурын Америк айлд байршуулан Америк дунд сургуульд нэг хичээлийн жил суралцах үлйчилгээг үзүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүмүүс улс хоорондын болон соёлын харилцааг дэмжих, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Шалгуур

  • Дунд сургуулийн 8-11-р ангид суралцаж буй сурагчид 
  • Дүнгийн голч B-ээс доошгүй
  • Англи хэлний түвшин сайн (ELTiS шалгалтын 670 оноо авах чадвартай)
  • Бие даах чадвар сайн 
  • Шинэ орчинд дасан зохицох чадвар сайн 
  • Нас: 14+
  • Эцэг эхийн талаас хөтөлбөрийн зардлыг даах чадвартай

ELTiS шалгалт

ELTiS гэдэг нь Enlgish Language test for International student буюу гадаад сурагчдад зориулсан Англи хэлний түвшин тогтоох тест гэсэн үг. Энэхүү шалгалт нь Англи хэлтэй сургалтын орчинд багшийн зааж байгааг сонсоод ойлгох, хичээлээ уншаад ойлгох эсэхийг шалгадаг.  Нийт 70 минутын шалгалт. Тус шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, дадлага тест хийхийг хүсвэл энд дарна уу.

Хөтөлбөрийн зардал

АНУ-ын Улсын сургуульд суралцах учир сургалт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

  • 1 жилийн хөтөлбөрийн зардалд дараах зүйлс орно
    • 1 жил Америк айлд байрлах байр, хоолны зардал
    • DS-2019 урилганы шуудангийн төлбөр
    • АНУ-д чиг баримаа олгох 4 өдрийн сургалт  
    • Хичээлийн жилийн хугацаанд Америк дахь төв оффис зөвлөх үйлчилгээ 
    • Америк гэр бүлтэйгээ аялах амралтын өдрийн аялал 
    • Материалын орчуулга
    • Эрүүл мэндийн даатгал

Хугацаа

Бүртгэл хаах хугацаа 3 дугаар сарын 15
Хичээл эхлэх хугацаа 8 дугаар сар
Хичээл дуусах хугацаа 5 дугаар сар

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  1. Төрсний гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэх
  2. 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
  3. Сурагчийн үнэмлэх
  4. Гадаад паспорт
  5. Шалгалтын төлбөр 20$ төлсөн баримт

Хүлээн авагч: БЗМТ
Банк: Худалдаа Хөгжлийн Банк
Данс: 404-241-124
Утга: Сурагчийн нэр бичих