info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Бидний тухай

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ) төрийн бус байгууллага нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-ээс Монгол улсад нээлттэй нийгэм хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор 1996 онд хэрэгжүүлж эхэлсэн анхны хөтөлбөрүүдийн нэг юм. Тус төв нь 2003 оны 5 сард бие даасан төрийн бус байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн гол зорилго нь гадаад болон дотоодод боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг нийслэл болон орон нутгийн оюутан залуус, олон нийтэд хүргэх, боловсролын байгууллага, хувь хүмүүсийн хооронд харилцааны гүүр болох улмаар бусад улс орны соёлын талаарх олон талт мэдлэгийг дэмжихэд оршино.

 

БЗМТ нь АНУ-ын дээд боловсрол, суралцах боломж, тэтгэлэг болон бусад мэдээллийг АНУ-д суралцах сонирхолтой оюутнуудад хүргэдэг. 

 

БЗМТ нь чанартай боловсрол эзэмших, гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар эдүгээ арван жилийн нүүр үзэж буй бөгөөд энэ хугацаанд тус төвөөс үзүүлэх үйлчилгээний хүрээ тэлж Улаанбаатар хотоос гадна БЗМТ-ийн Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Өмнөговь аймгуудын орон нутаг дахь салбаруудын үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016