info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
AUBG

http://www.aubg.bg

1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бүр 20 орчим орны 20 оюутныг Соросын сангийн тэтгэлгээр дөрвөн жилийн хугацаанд сургадаг бөгөөд 2008 оны байдлаар Монголоос нийт 24 оюутан уг сургуульд тэтгэлэгээр сурч байна.

Суралцах үндсэн мэргэжил:
Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/ Олон улсын харилцаа

Нээлттэй нийгэм хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг:
Соросын сангаас сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, оюутанд зориулдаг арга хэмжээнд оролцох зардал зэргийг санхүүжүүлнэ. Түүнчлэн сургуулиас нь цөөн тооны оюутанд сургалтын төлбөрийн зарим хэсэг, хоол, байрны тэтгэлэг олгодог.

Сургуулиас олгох тэтгэлэг:
Элсэгчид тус сургуулиас санхүүгийн тусламж хүссэн маягт бөглөх шаардлагатай. Элсэгчдийн санхүүгийн хэрэгцээ, дүн,  TOEFL, SAT ийн оноо зэргийг харгалзан үзэсний үндсэн дээр төрөл бүрийн тэтгэлэг олгодог.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

    Монгол Улсын иргэн байх
    Онц сайн дүнтэй суралцдаг байх
    Англи хэлийг сайн эзэмшсэн байх
    Арван жилийн төгсөх ангийн сурагч байх

Жич: Их дээд сургуулийн оюутнууд тус сургуульд шилжин болон элсэн суралцах боломжтой бөгөөд ийм тохиолдолд сургуулийн тэтгэлэг авах боломжтой.

Шалгаруулалт:
Дээрх шаардлагыг хангасан сурагчдын өргөдлийг хүлээн авч Institutional TOEFL-ийн шалгалтанд оруулна.  Шалгалтанд 550-аас дээш оноо авсан сурагчдаас Institutional SAT шалгалт авна. Эдгээр сурагчид санхүүгийн тэтгэлэг хүссэн тусгай өргөдлийн маягт бөглөж 3-р сарын 1-нээс өмнө БАИС-руу явуулна.  Эцсийн шалгаруулалтыг өргөдлийн маягт, хоёр шалгалтын дүн болон санхүүгийн хэрэгцээг үндэслэн Болгар дахь Америкийн Их Сургууль хийж, тавдугаар сард эцсийн хариуг ирүүлдэг. TOEFL-ийн шалгалтын 550-иас дээш оноо авсан сурагчид БАИС-д элсэх болзлыг хангадаг бөгөөд жил бүр TOEFL, SAT-ийн оноо нь хангалттай биш зарим оюутнуудад БАИС-ийн хэлний курст суралцах эрх өгдөг. Хэлний курсы талаархи мэдээллийг энд дарж авна уу.

Сургуулийн өргөдлийн маягтыг онлайнаар www.aubg.bg хаягаар орж бөглөдөг бөгөөд хавсралт материал болох дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/ баталгаат орчуулгын хамт, 3 тодорхойлох захидал, авч байсан шагнал урамшуулалын хуулбар /нотариажуулсан байх/ баталгаат орчуулга зэргийг хоёр хуулбарын хамт БЗМТ дээр хүлээн авдаг.

Бид энэхүү хөтөлбөрийг жил бүрийн намар зарладаг бөгөөд 12 сарын дунд хүртэл өргөдлийн маягт хүлээн авдаг. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөр зарлагдах үед биднээс авна уу. Хөтөлбөр зарлагдсан эсэхийг нүүр хуудасны шинэ тэтгэлэг хэсгээс харна уу.

Тус хөтөлбөрийн талаархи мэдээллийг Болгар дахь Америкийн Их Сургуулийн вэб хуудсаас www.aubg.bg авах буюу доорхи хаягаар бидэнтэй холбогдоно уу:

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

СБ дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, MKM 24-р байр, 1-р давхар

Улаанбаатар-210648 Монгол улс

Утас: 976-11-319016 Факс: 976-11-326941

Э-шуудан: sayamaa@earcmn.org

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016