info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Төв Европын Их Сургуульд Тэтгэлгээр Суралцахыг Урьж Байна

Төв Европын Их Сургуулийн давуу тал:

  • Америкт болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн
  • Бүх хичээл англи хэл дээр явагддаг
  • 110 гаруй улс орныг төлөөлсөн 1600 гаруй залуучууд суралцдаг
  • 40 гаруй улс орныг төлөөлсөн 345 багш эрдэмтэн ажилладаг
  • Жорж Соросын үүсгэсэн байгуулсан Америк стандартын их сургууль
  • Багш оюутаны харьцаа 1:7
  • Сургуулийн дэргэд 14 судалгааны төв лаборторитой
  • Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог.
  • Байгаль орчин, төрийн бодлого, жендер судлалаар суралцах хүмүүс Европын Холбооны тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • 2 тэнхимд зэрэг өргөдөл мэдүүлэх боломжтой.

Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл

Бизнесийн удирдлага (MBA, IMM),
Эдийн засаг (MA, PhD)     
Байгал Орчин судлал ба бодлого (MSc , PhD)
Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA)
Математикийн ухаан ба түүний хэрэглээ (PhD)
Үндэстэн судлал (MA)   
Төрийн бодлого (MPP Public Policy )
Социологи ба нийгмийн антропологи (МА,PhD)
Танин мэдэхүй (PhD)
Жендер судлал (МА, PhD)
Tүүх (МА , PhD)
Дундад зуун судлал (МА, PhD)
Улс төр судлал (МА, PhD)
Гүн ухаан (PhD)
Хууль зүй (LLC, LMA)

Тавигдах шаардлага:

  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (TOEFL-ийн шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
  • Их, дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/
  • Магистр болон докторын академик зорилгоо нарийвчлан тодорхойлсон байх
  • Өргөдөл бөглөхийн өмнө энэхүү http://www.ceu.hu/admissions/apply линк дээрх зааварыг сайн уншина уу.

 

Шалгаруулалт:

2015 оны 2-р сарын 1 – PhD, SJD мөн сургуулиас олгох бүтэн болон хагас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй магистрт өргөдөл мэдүүлэгсдийн өргөдлөө онлайн илгээх эцсийн хугацаа (https://apply.embark.com/Grad/CEU/71/)

2015 оны 4-р сарын 1Зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол онлайн өргөдлөө илгээх эцсийн хугацаа (албан ёсны TOEFL, IELTS, GRE шалгалтын оноотой байх ёстой) (https://apply.embark.com/Grad/CEU/71/)

2015 оны 6-р сарын 1 - Сургалтын зардалаа өөрөө даах өргөдөл мэдүүлэгсдийн өргөдлөө мэдүүлэх эцсийн хугацаа (Албан ёсны TOEFL, IELTS, GRE шалгалтын оноотой байх ёстой)

2015 оны 1-р сарын 10 Mundus MAPP болон ERASMUS MUNDUS-ийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа 

2015 оны 5-р сарын 4 - Mundus MAPP, MATILDA мөн нэг жилийн төрийн бодлогын магистрт зардалаа өөрөө даагаад суралцах өргөдөл мэдүүлэгсдийн өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа

лгарсан хүмүүсийн хариу онлайнаар гарна.

2015 оны 2-р сарын 28 -Сургуулийн ITP TOEFL болон эдийн засаг, хууль, улс төр, дунд зуун судлал, математикийн тэнхимийн шалгалт авах өдөр.

 

Өргөдлийн маягтын хариу гарах хуваарь:

2015 оны 4 сарын 1

2015 оны 5 сарын 1

2015 оны 6 сарын 15

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдөр бүрийн 17:30 цагаас болох лекцэнд ирж авна уу.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж,

МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48

Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: odonchimeg@earcmn.org

Web: http://www.ceu.hu; www.facebook/ceuhungary.com www.facebook/earcmongolia.com

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


 

 


 

 

 

 

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016