info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10, 11-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг  /USAP/ 2006 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийг жил бүрийн хавар 2, 3 сард олон нийтэд зарладаг болно.

Хөтөлбөрийн зорилго:
Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид тухайн оны 9-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх  маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийyн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:
•    11 жилийн сургалттай сургуулийн 10 юмуу 11-р ангийн сурагч байх
•    Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
•    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-570-аас доошгүй оноо авах чадвартай байх/
•    Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
•    Олон нийтийн  ажилд идэвхтэй оролцдог байх
•    Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна/
•    Өргөдлийн маягт
•    10-р ангийн хүүхдүүд 9-р ангийн бүтэн жилийн болон  10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/   11-р ангийн хүүхдүүд 10-р ангийн жилийн эцсийн болон 11-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн

•    Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
•    Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
•    Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
•    Гэр бүлиийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/


Өргөдөл хүлээж авах хаяг:

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг
МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар-210648
Монгол улс
Утас: 976-11-319016;
Факс: 976-11-326941; email: info@earcmn.org

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016