info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Ахисан дунд шатны сургалт

  6 сарын 12 - 7 сарын 7

  4 долоо хоног

  16:00 - 18:50

  Да - Ба

  Анги дүүргэлт:

  6 - 10 хүн

  Сургалтын төлбөр:

  300 000₮

 

 

 

 

 

 

Сургалтын бүтэц

 

Унших чадвар

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн өгүүллэг, мэдээ мэдээлэл, уран зохиол зэрэг тодорхой сэдвүүдийг гүйлгэн унших, текстэн дотроос ерөнхий болон гол санааг ойлгох зэрэг арга барилд суралцана.
 

Бичих чадвар

Бичих чадварыг сайжруулахын тулд суралцагч өөрийн уншсан болон сонссон мэдээллээ цааш дамжуулах, өөрийн санаа бодлоо зөв цэгцтэй илэрхийлэн бичиж Англи хэл дээр бичих чадвараа сайжруулна.

 

Сонсох чадвар

Сонсголын хичээлээр харилцан яриа, лекц, мэдээлэл сонсож сэдвийн үндсэн санаа болон үг хэллэгийг оновчтой олж сонсох арга барилд суралцана.

 

Ярих чадвар

Тодорхой сэдэв дээр тулгуурлан чөлөөт ярилцлага, мэтгэлцээн, асуулт хариулт зэргээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар эзэмшихээс гадна танин мэдэхүйн мэдлэгээ тэлэх боломжтой.

 

 

Сургалтын онцлог

 

Туршлагатай, сайн багш

Англи хэлний сонсгол, яриа, унших, бичих чадваруудыг жигд хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөртэй

Америк үндэсний баяр тэмдэглэх

 

Үндсэн сургалтаас гадна дараах нэмэлт үйлчилгээнд хамрагдах боломжтой:

  • БЗМТөвийн Англи номын сангийн уншигч болох
  • Долоо хоногт 2 удаа ярианы клубд хамрагдах
  • Америкийн дээд боловсролын тухай болон одоо зарлагдаж байгаа тэтгэлэгүүдийн талаар цаг үеийн мэдээлэл авах

 

Хөнгөлөлт

  • Эхэлж бүртгүүлсэн эхний 3 суралцагчид сургалтын төлбөрийн 10% -ийн хямдрал
  • Гэр бүл найз нөхөдөөрөө суралцагчдад сургалтын төлбөрийн 10% -ийн хямдрал
  • БЗМТөвийн байнгын үйлчлүүлэгчдэд сургалтын төлбөрийн 10% -ийн хямдрал
 
  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016