info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Номын сан, мэдээллийн төв
БЗМТ нь шинээр хэвлэгдсэн ном сурах бичиг, элсэлтийн шалгалтад бэлтгэх материал, АНУ-ын дээд сургууль, коллежийн каталог, Америк судлалын холбогдолтой ном, товхимол, дэлхийн шилдэг уран зохиолууд, бусад мэргэжлийн холбогдолтой ном, гарын авлага бүхий номын сантай. Мөн манай номын санд аудио CD ашиглан Англи хэл дээр ном, шалгалтын материал сонсож, сонсож ойлгох чадвараа хөгжүүлж болох ба манай утасгүй WiFi интернет, интернет холболттой компьютерийг ашиглан TOEFL-ийн шалгалтанд бие даан бэлдэх, интернетээр хайлт хийх бүрэн боломжтой.
 
Номын сангийн ажиллах цагийн хуваарь:

  Даваа -Баасан 10.00-18.00
   Бямба, Ням Амарна

Манай төвийн номын сангаар үйлчлүүлэхийн тулд манай төвийн гишүүнчлэлийн үнэмлэх нээлгэх шаардлагатай ба гишүүн болсноор та дараах давуу талыг эдлэнэ:

  • Номын санд суух
  • Гэрээр уран зохиолын ном авч явах
  • WiFi интернет, интернет холболттой компьютер үнэ төлбөргүй ашиглах
  • Даваа гарагийн Ярианы клубт оролцох 

Гишүүнчлэлийн үнэмлэх нээлгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай:                              


1.Нэг жилийн үйлчилгээний хураамж 5000 МНТ,
2.Нэг хувь цээж зураг,
3.Иргэний үнэмлэх

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016