info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
James багшийн TOEFL iBT сургалт 10-сарын 2-нд эхлэнэ.

Курс нь тус бүр нэг долоо хоног үргэлжлэх үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүр тестийн ур чадварыг тус бүрд нь нарийвчлан судална.
4 долоо хоног үргэлжлэх энэхүү курсийн төгсгөлд оюутнууд доорхи ур чадварыг эзэмшинэ:


Унших:
•    10 төрлийн асуултыг таньж мэддэг болох, нэг текстэд тухайн төрлийн асуулт хэд ирдгийг мэдэж авах
•    Текстээс гол мэдээллийг олохын тулд skimming ба scanning (чухал мэдээллүүдийг түүвэрлэн гүйлгэж унших) аргуудыг хэрэглэж занших
•    Асуултад хариулах үндсэн бааз суурь болгон текстийн гол санааг хэрэглэж занших
•    Асуултад хариулахад гол үүрэг гүйцэтгэх шүүмжлэлтэйгээр сэтгэн бодох ур чадварыг эзэмших
•    Ямар хариулт зөв байж болох вэ гэдгийг тодорхойлсноор асуултад оновчтой хариулах магадлалыг дээшлүүлэх


Сонсох:
•    8 төрлийн асуултыг таньж мэддэг болох, тухайн төрлийн асуулт нь сонсох хэсэгт ойролцоогоор хэд ирдгийг мэдэж авах
•    Завсарлага авах буюу пауз, дуудлага болон нэг утга санаанаас нөгөө утга санаа илэрхийлэхэд хэрэглэх хэлц үгсийг таньж, хэрэглэж занших
•    Үг, хэлц үгс хэрхэн хэрэглэгдэж байгаагаас ойлголтоо баталгаажуулснаар Англи хэлэнд дүгнэлт гаргалгаа хэрхэн хийдгийг мэдэж авах, хэрэглэж занших
•    Академик лекцийн бүтцийг тодорхойлох чадвартай болох


Ярих:
•    Асуултыг таньж, тус бүрт нь тохирсон тусгай стратеги, арга техникийг хэрэглэж занших
•    Дүрмийн үндсэн бүтэц, тогтолцоог ашиглан товч бөгөөд тодорхой хариулт өгөх
•    Унших, сонсох чадварыг чадварлагаар хослуулан товч яриагаар хариулт өгдөг болох
•    Оюутнуудын хувь хүний сул талыг нь илрүүлэн засч залруулах арга техникээ боловсруулах чадвартай болгох


Бичих:
•    Бичих хэсэгт гардаг 2 төрлийн асуултыг таньж мэдэх
•    Асуулт бүрт өгөгдсөн цагт амжуулан товч бөгөөд тодорхой хариулт өгөх
•    Ихэнх Англи хэл суралцагсдын бичихдээ гаргадаг нийтлэг алдааг мэддэг байх
4 долоо хоногийн турш оюутнууд ТОEFL-ийн тестийн нийтлэг сэдвүүдтэй тухайлбал биологи, физик, геологи, инженеринг, урлагийн түүх, хөгжмийн түүх, сэтгэлзүй болон хэл шинжлэл гэх мэт янз бүрийн шинжлэх ухааны үг хэллэгийг сурах болно. 

 October 2 - October 27 

  4 weeks

  18:30 - 20:00

  Mon, Tue, Wed, Thur, Fri

  Class size

  8-12 students

  Tuition Fee

  350 000₮

 

 

 

 

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016