info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
TOEFL, IELTS, TOEIC шалгалт

TOEFL:

Англи хэлээр сургалт нь явагддаг гадаадын аливаа сургуульд элсэхийг хvссэн англиас бусад хэлээр яригч орны иргэд хэлний мэдлэгийн тvвшин тогтоох энэхvv шалгалтыг өгөх шаардлагатай болдог. Шалгалтыг хэрхэн өгдөг, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж vзэх боломжтой.

 

INTERNET BASED TOEFL - IBT TOEFL

Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL) нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох мөн ярих чадварыг шалгадаг. Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна.

Интернет ТОЕФЛ (iBT TOEFL)-н тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.toefl.org вэб хуудаснаас авна уу.

 

Шалгалтын Төв Хаяг Утас

 "E-Pen" Educational Advice and Technology

(STN11009A)

United Nations St- 3,Internet Center, 50m from UNDP office,30m from Embassy of Germany (German Elchinruu harsan); POB - 46 / 808 ULAANBAATAR

 327438

Study Surgaltiin tuw

(STN12131A)

Sukhbaatar duureg 1 horoo Seouliin gudamj 1 dugeer surguuliin egts urd tald Od plaza tov ULAANBAATAR 

 99115345 

Mongolian National University  

(STN14220A)

Bayangol district, Undesnii Ikh Surguuli 2-r bair, Ekh Nyalkhasin urd shineer barigdsan 6 davhar bair ULAANBAATAR 

 99093650

Zohist Ulzii  

(STN12631A)

Mongolian State University of Education MUBIS

2 davhart PO BOX 46/985  ULAANBAATAR 14201

 99170250

Mongolian University of Science and Technology  

(STN13301A)

Sukhbaatar District Khoroo8, Baga Toiruu-34 Main Building of MUST ULAANBAATAR

 

 Santis Educational  Services  

 (STN11781A)

 Santis Educational Services Building Sukhbaatar  District, 8th khoroo Student Street - 16 CPO Box 1174  ULAANBAATAR  

 

 ITP-TOEFL:

Оюутан залууст TOEFL -н шалгалтад бэлдэхэд нь баримжаа олгох vvднээс БЗМТ албан бус буюу ITP-TOEFL-ийн шалгалт зохион байгуулдаг. Хямд /25$-40$/ vнээр уг шалгалтыг өгснөөр шалгалтын унших, сонсох, бичгийн хэсгvvд тус бvр дээр ямар оноо авч буйгаа мэдэх бөгөөд ингэснээр албан ёсны IBT TOEFL өгөхөд ойролцоогоор хэд авах боломжтойгоо үзэж болно. АНУ-ын зарим сургууль, тэтгэлэгт хөтөлбөрт энэхvv шалгалтын оноог хvлээн зөвшөөрөх тохиолдол байдаг агаад зарим тохиолдолд уг оноогоо ашиглан тодорхой нөхцлөөр сургуульд элсэх хvсэлт гаргаж болдог.

 

TOEFL iTP шалгалтын хувиарийг ЭНДээс харна уу.

 

 

IELTS:

International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний тvвшин тогтоох шалгалт юм. IELTS нь соносх, унших, бичих, мөн ярих гэсэн 4 хэсгээс бvрдэнэ. http://www.ielts.org

Шалгалтын төлбөр 505,000₮

IELTS шалгалтын төв

ESP сан

Ш.Х. 840

Сүхбаатар дүүрэг 8-р хороо /Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн хойд талд 3 давхар барилга/

 

Улаанбаатар

210613

Утас: +976 11 324313

Факс: +976 11 324313

Цахим шууданl: ielts@esp.mn

Web: http://www.esp.mn

 

TOEIC:

Test of English for International Communication -нь албан ёсны хэл нь англи бус орны иргэд ажлын орчинд анги хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах чадвартай болохыг дvгнэх зорилготой тест юм. http://www.toeic.com/

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016