info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
EducationUSA долоо хоног тутмын тойм
I. Санхүүгийн тэтгэлэг
ХАССОН ИХ СУРГУУЛЬ /HUSSON UNIVERSITY/- ИЙН ГАДААД ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
Хассон Их Сургууль нь гадаад оюутнуудад хэрэгцээ болон ур чадвар дээр суурилсан $1,000-$10,000 долларын тэтгэлэг олгодог.  Өргөдлийн  маягт бөглөх шаардлагагүй бөгөөд  элсэлтэнд бүртгүүлэгчдийг сонгон шалгаруулалтанд оруулдаг. 2015 оны намрын элсэлтийн материал хүлээн авах сүүлийн хугацаа 2015 оны 1-р сарын 31.
 
 Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1mpEmnd-ээс үзнэ үү: 
 
РАМАПО КОЛЛЕЖ /RAMAPO COLLEGE/-ИЙН УР ЧАДВАР ДЭЭР СУУРИЛСАН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ
Рамапо коллежид өргөдөл мэдүүлсэн бүх гадаад оюутан ур чадвар дээр суурилсан  тэтгэлэг авах боломжтой байдаг. 2015 оны ур чадвар дээр суурилсан тэтгэлэгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 15. Бүх шаардлагатай материалыг 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор сургуульд явуулсан байна. 
Рамапо коллеж нь 2015 оны намрын элсэлтэнд дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгож байна:
Ерөнхийлөгчийн тэтгэлэг - $80,000  долларын тэтгэлэг (4 жилийн турш жил бүр $20,000)
Сургуулийн Захирлын тэтгэлэг - $40,000 долларын тэтгэлэг (4 жилийн турш жил бүр $10,000)
Тэнхмийн эрхлэгчийн тэтгэлэг - $24,000 долларын тэтгэлэг (4 жилийн турш жил бүр $6,000)
Амжилттай суралцсаны тэтгэлэг - $12,000 долларын тэтгэлэг (4 жилийн турш жил бүр $3,000)
Бүх гадаад оюутнууд Рамапо коллежийн дотуур байрны төлбөртөө $6,000 долларын тэтгэлэг авдаг.  Асууж тодруулах зүйл байвал radhikar@ramapo.edu руу и-мэйл илгээнэ үү.
 
 Дэлгэрэнгүй мэдээллийг  http://bit.ly/Y7NFNi - ээс үзнэ үү. 
 
ШИППЕНСБУРГ ИХ СУРГУУЛЬ /SHIPPENSBURG UNIVERSITY/ (ПЕНСИЛЬВАНИ МУЖ) JFK ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 
JFK  (John Fitzgerald Kennedy)  тэтгэлэг нь F-1 оюутны визтэй АНУ-д суралцаж буй бакалаврын түвшний гадаад оюутнуудад зориулсан тусгайлан олгодог тэтгэлэг юм. Тэтгэлэгийн гол зорилго  нь гадаад оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд  “Шип” оюутнууд болон сайн дурын ажилтнуудтай хамтран ажилласанаар Шиппенсбург Их Сургуульд эргээд дэмжлэг үзүүлэх боломжийг оюутнуудад олгодог. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/ZeT9af - ээс үзнэ үү.                                                 
 
ХОЙД АЙОВЫН ИХ СУРГУУЛЬ /UNIVERSITY OF NORTERN IOWA/ -ИЙН СОЁЛ, АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 
Соёл болон Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр (CIEP) нь 2015 оны хаврын сургалтын тэтгэлэгтээ өргөдөл хүлээн авч байна. Энэхүү тэтгэлэг нь зөвхөн Соёл болон Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт суралцах гэж буй оюутнуудад нээлттэй юм.  Хаврын улирлын 1, 2-р хичээлийн улирал (2015 оны 1-р сарын 13 – 5-р сарын 8)-д  100% сургалтын тэтгэлэгээр суралцах боломжтой. Өргөдлийг 2014 оны 10 дугаар сар 31-ийг хүртэл хүлээн авна. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/15JmLHy - ээс үзнэ үү.                          
 
II. Оюутны хотхоны мэдээ, мэдээлэл
 
ЗҮҮН ИЛЛИНОЙС МУЖИЙН ИХ СУРГУУЛЬ /EASTERN ILLINOIS UNIVERSITY/ НЬ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРЫН ЧИГЛЭЛЭЭР БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАНДАА УРЬЖ БАЙНА.
Зүүн  Иллинойс мужийн Их Сургууль (EIU) нь Клиникийн лабораторын шинжлэх ухааны (албан ёсоор Эрүүл мэндийн технологи) сургалтын хөтөлбөрийг санал болгож байна. Энэхүү бакалаврын хөтөлбөр нь орон нутгийн эмнэлэгт дадлага хийх боломж олгодог. Эмнэлгийн дадлагаа амжилттай дуусгасны дараа, тухайн оюутан коллежийн зэрэг авах боломжтой болох бөгөөд Америкийн Эмнэлзүйн эмгэг судлалын Нийгэмлэгт Эмнэлгийн Лабораторын эрдэмтний шалгалт өгөх эрхтэй болно.  Жилд  $13,500 хүртэлх долларын тэтгэлэг авах боломжтой.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1t2jRKd- ээс үзнэ үү.     
 
СЭЙНТ  ЛЕО  ИХ СУРГУУЛЬ /SAINT LEO UNIVERSITY/ НЬ БРИДЖ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
Энэ намрын улирлаас эхлэн Сэйнт Лео Их Сургуулийн Сургалтын хөтөлбөрт тусгагдсан Англи хэлний Бридж сургалт нь  түргэвчилсэн (нэг семестер) болон ердийн (хоёр семестер) гэсэн 2 сургалтыг санал болгож байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ бакалаврын хичээлээ давхар үзэх боломжтой.
Шаардлагатай хэлний оноо:
 
Ердийн сургалт – iBT TOEFL 45-64, IELTS 5
Түргэвчилсэн сургалт - iBT TOEFL 65-78, IELTS 5.5 – 6 аас доошгүй. 
 
Сэйнт Лео Их Сургуулийн Бридж хөтөлбөрийг сонгох 3 гол шалтгаан:
1. Цаг хэмнэх:  Сургууль төгсөхөд шаардлагатай кредитүүдийг цуглуулдаг.
2. Цөөн оюутантай:  10-15 оюутан нэг ангид суралцдаг бөгөөд Сэйнт Лео Их Сургуулийн оюутан-багшийн харьцаа 14:1 байдаг.
3. Олон нийтийн дэмжлэг сайтай:  Оюутнууд мэргэшсэн, тусгай багш нараар хичээл заалгах бөгөөд зочломтгой, чадварлаг хамт олноор хүрээлэгдэнэ.
Бридж сургалтын оюутнууд академийн Англи хэлээ сураад зогсохгүй бакалаврын түвшний сургалтыг эхэлнэ. Тус сургуульд Биологи- Био анагаах ба эрүүл мэндийн шинжлэх ухаан , Компьютерийн шинжлэх ухаан,  Эрүүгийн эрх зүй, Олон улс судлал  зэрэг чиглэлээр суралцах боломжтой. Сэйнт Лео Их Сургууль нь 40 гаруй бакалаврын түвшний мэргэжил санал болгодог бөгөөд 2015 оны хаврын улиралд суралцах өргөдлийн материалыг одоо хүлээн авч байна. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1uVtFdq - ээс үзнэ үү.                      
 
Англи хэлнээс хөрвүүлсэн Б.Эрдэнэцэцэг /Дадлагын оюутан/                    
 
  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016