info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
EdUSA Долоо хоног тутмын тойм дугаар № 398

 EdUSA Долоо хоног тутмын тойм дугаар № 398

I. Санхүүгийн тэтгэлэг

·         Бакалавр: Мэривүүд Их Сургууль /Marywood University/ (Пенсильвани)-ийн Бакалаврын түвшний тэтгэлэг

·         Бакалавр/Магистр/Доктор: Америкийн муж улсуудын нийгэмлэг Лео Сэйнт Роэв /Leo S. Rowe/ Пан Америкийн Сан

·         Бакалавр/Магистр/Доктор: Техас мужийн Христосийн Их Сургууль (Техас)-ийн тэтгэлэг

II. Оюутны хотхоны мэдээ, мэдээлэл

·         Калифорни Олон Улсын Бизнесийн Их Сургууль (Калифорни) Тихуаны Бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар боллоо.

·         Мичиган-Флинтийн Их Сургууль (Мичиган)-ийн Механик Инженерийн Хөтөлбөр ABET (Инженер Технологийн Магадлан Итгэмжлэлийн Нийгэмлэг)-аар магадлан итгэмжлэгдлээ.

·         Ренсселер Политехникийн Дээд Сургууль сургалтын шинэ хөтөлбөр зарлалаа.

I. Санхүүгийн тэтгэлэг

МЭРИВҮҮД ИХ СУРГУУЛЬ /MARYWOOD UNIVERSITY/ (ПЕНСИЛЬВАНИ)-ИЙН БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ТЭТГЭЛЭГ

Мэривүүд Их Сургууль нь сургалтын төлбөрөө төлөхөд нь оюутнуудад туслах зорилготой төрөл бүрийн сургалтын тэтгэлэг олгодог. Бакалаврын түвшний бүх оюутнууд $6,000-аас $20,000 хүртэлх долларын сургалтын тэтгэлэг авах боломжтой байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1vAnr37 -аас авна уу.

 

АМЕРИКИЙН МУЖ УЛСУУДЫН НИЙГЭМЛЭГ  ЛЕО СЭЙНТ РӨЭВ /LEO S. ROWE/ ПАН АМЕРИКИЙН САН

Рөэв сан нь Америкийн муж улсуудын нийгэмлэгийн (Organization of American States) боловсролын хөтөлбөр бөгөөд $15,000 хүртэлх долларын хүүгүй зээлийг АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад суралцаж буй Латин Америк, Карибын оюутнуудад олгон тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх тал дээр тусалдаг. Ямар нэгэн өргөдлийн маягт бөглөх шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргахад хураамж болон материал хүлээж авах эцсийн хугацаа гэж байхгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1021FJY -аас авна уу.

Facebook          Twitter          Other Social Media

 

ТЕХАС МУЖИЙН ХРИСТОСИЙН ШАШНЫ ИХ СУРГУУЛЬ (ТЕХАС)-ИЙН ТЭТГЭЛЭГ

Техас мужийн Христосын шашны Их Сургуулийн MBA хөтөлбөр нь тэтгэлэг болон элсэлтийн өргөдөл хүлээн авч хэлэлцэх эхний хугацааг 2014 оны 11-р сарын 1 хэмээн зарлаж байна. Материал хүлээн авах энэхүү эхний хугацаанд өргөдөл мэдүүлсэн бүх оюутнууд жил бүр  $28.987-аас $56.400 долларын тэтгэмж бүхий  бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээлттэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/QXJjlo -аас авна уу.

Facebook

 

II. Оюутны хотхоны мэдээ, мэдээлэл


КАЛИФОРНИ ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН ИХ СУРГУУЛЬ (КАЛИФОРНИ) ТИХУАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ТҮНШИЛЛЭЭ.

Калифорни мужийн Олон Улсын Бизнесийн Их Сургууль нь Тихуана дахь Мексикийн бизнес эрхлэгчидтэй хамтарсан үйл ажиллагаа явуулахаар сургалтын хөтөлбөртөө тусгасаныг зарлахад таатай байна! Одоо оюутнууд дэвшилтэт технологийн инкубатор, хоёр улсын хамтарсан ажлын байр, соёлын төв, хотын алдарт Mercado болон Plantronics Maquiladora зэрэг газар дадлага хийж шинэлэг санаанаас суралцах боломжтой боллоо. Та бүхнийг бидний олон улсын хамтын ажиллагаанд нэгдэхийг урьж байна!
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1yw7DBc -аас авна уу.

 Facebook          Twitter          YouTube          Other Social Media

 

МИЧИГАН-ФЛИНТИЙН ИХ СУРГУУЛЬ (МИЧИГАН)-ИЙН МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН ХӨТӨЛБӨР ABET (Инженер Технологийн Магадлан Итгэмжлэлийн Нийгэмлэг)-ААР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.

ABET инженерийн магадлан итгэмжлэлийн комисс (хэрэглээний шинжлэх ухааны магадлан итгэмжлэлийн комисс) Мичиган-Флинт Их Сургуулийн Механик Инженерийн хөтөлбөрт  18 сарын турш үнэлгээ дүгнэлт хийж  дууссан бөгөөд магадлан итгэмжлэл олголоо.

Механик Инженерийн хөтөлбөр нь 2008 оноос эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн төгсөгчид Дэлхийн алдарт Жон Деер (John Deere) үйлдвэр болон АНУ-ын Батлан ​​хамгаалахын хэлтэсийн Танк Автомашин Судалгаа Хөгжлийн Инженерийн Төв зэрэг томоохон байгууллагуудад ажиллаж байна. Түүнээс гадна Мичиган-Флинт Их Сургууль нь та бүхний асууж мэдэхийг хүссэн асуултанд тань туслах чадварлаг зөвлөхүүдтэйгээс гадна  Олон Улсын Оюутны Төлөөлөгчид ч мөн бий.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1q4BAik- аас авна уу.

Facebook          Twitter          Other Social Media

 

РЕНССЕЛЕР ПОЛИТЕХНИКИЙН ДЭЭД СУРГУУЛЬ /RENSSELEAR POLITECHNIC INSTITUTE/ (NEW YORK)  СУРГАЛТЫН ШИНЭ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА.

Өнөөг хүртэл Ренсселер Архитектурын Сургууль нь бакалаврын түвшний оюутнуудад зориулсан Архитектурын ганцхан сургалтын хөтөлбөртэй байсан.  Архитектурын сургуулийн бакалаврын оюутнуудад зориулсан Барилгын Шинжлэх Ухааны  дөрвөн жилийн бакалаврын сургалтаа шинээр зарлаж байгаадаа баяртай байна. Энэхүү чиглэл нь ирээдүйн барилгын загварыг тодорхойлоход голлон анхаарч байна. Багш нар олон төрлийн сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөр ашиглан оюутнууддаа “барилга нь тухайн зориулалт, хүний хэрэгцээ, эрчим хүчний зарцуулалт зэрэг нөхцөл байдалд тохируулан барьж байгуулж, өөрчилж болдог хоорондоо уялдаа холбоо бүхий сүлжээ юм” гэдэг ухагдахууныг ойлгуулдаг байна.

 
Энэ чиглэлээр суралцдаг оюутнууд үл хөдлөх хөрөнгийн хөгжил болон барилгын ажлын менежмент зэрэг барилга байгуулалтын гол салбаруудад шууд ажиллахад бэлтгэгдэг. Түүнчлэн уг чиглэл нь архитектур, инженер, бизнесийн чиглэлээр ахисан түвшинд суралцах үндэс суурь нь болж өгдөг. Энэ чиглэлээр амжилттай сайн суралцаж буй оюутнууд нь хоёр мэргэжлийн чиглэлээр хоёр төрлийн бакалаврын зэрэг авах боломжтойгоос гадна таван жилийн Бакалаврын болон Шинжлэх Ухааны Магистрын хавсарсан хөтөлбөрөөр суралцах боломжтой байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/1z4gZp1 - аас авна уу.

Facebook          Twitter          YouTube          

 

Англи хэлнээс хөрвүүлсэн Б.Эрдэнэцэцэг /Дадлагын оюутан/                    
 

 

 

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016