info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
6-8-Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Дээрэлхэхийн эсрэг төслийн хүрээнд

“ДЭЭРЭЛХЭЛИЙН ХОР УРШИГ”

сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлаж байна.

6-8-р ангийн сурагчид гар зураг мөн зохион бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Сурагч аль нэг төрөлд нь эсвэл хоёр төрөлд хоёуланд нь оролцож болно.

Зохион бичлэг:

Зохион бичлэгийн үгийн тоо 300-500, Times New Roman үсгийн фонт, 12 хэмжээгээр шивж, овог нэр, утасны дугаар, ангиа хуудасны дээр талд байрлуулсан байх.

Гар зураг:

А3 хэмжээний цаасан дээр хар зураг эсвэл өнгөтөөр зурна. Зургийн баруун доод буланд овог нэр, ангиа бичнэ.

Бүтээлийг шинэлэг санаа, ойлгомжтой байдал, бүтээлч сэтгэлгээ, сэтгэлээсээ хандсан байдлаар нь шалгаруулна.

Хүлээж авах хугацаа: 3-р сарын 11-н хүртэл сургуулийн нийгмийн ажилтны өрөөнд хүлээж авна.

Төрөл тус бүрт шалгарсан эхний гурван байранд шагнал гардуулна.

1-р байр: Сертификат, ном, хичээлийн хэрэгсэл, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв 

(БЗМТ)-ийн нэг жилийн гишүүнчлэлийн эрх

2-р байр: Сертификат, ном, БЗМТ-өөр үйлчлүүлэх нэг жилийн гишүүнчлэлийн эрх

3-р байр: Сертификат, ном, БЗМТ-ийн нэг жилийн гишүүнчлэлийн эрх

Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв болон Дээрэлхэхийн эсрэг төслийн менежэр Э. Оюундэлгэртэй 89481403 холбогдож авна уу.

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016