info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна

Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр

суралцахыг урьж байна

www.aubg.edu

 

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

 

 Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк болон Европын Холбооны 2 дипломтой төгсч дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй.
  • Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.
  • Оюутаны хотхонд ажил хийх, оюутаны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжуудтай.
  • Либерал Арт боловсролын системтэй, бүх хичээл Англи хэл дээр явагддаг.

 

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Мэдээлэлийн систем, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, мөн дагалдах мэргэжлээр: Антропологи, Дүрслэх урлаг, Философи, Кино судлал, Маркетингийн харилцаа, Гадаад хэл, Төрийн бодлого, Зүүн Өмнөд Европ судлал

 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2017 оны 6-р сард сургуулиа төгсөх /жич: 1 курсын оюутнууд байж болно/
  • Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • TOEFL IBT шалгалт дээр 80 ба түүнээс дээш оноотой байх

 

Бүрдүүлэх материал – дараах материалыг www.aubg.edu хаягаар орж онлайн хэлбэрээр явуулна:

  • Өргөдлийн маягт
  • Дүнгийн хуулбар
  1. хэрэв 12 дугаар ангид сурч байгаа бол сүүлийн 3 жилийн дүнгийн хуулбар (орос эсхүл англи хэл дээр орчуулсан байх);
  2. хэрэв гэрчилгээний хуулбар өгөх тохиолдолд нотариатаар батлуулсан байх
  • Эссэ – өгөгдсөн 2 сэдвийн аль нэгээр 650 хүртэл үгэнд багтаасан байх
  • Тодорхойлох захидал – 2 багшийн тодорхойлолт
  • CV буюу товч намтар
  • Тэтгэлэг хүсэх өргөдлийн маягт ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ

 

 

Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 3 сарын 1 (албан ёсны TOEFL оноотой байх)

                                                                                        

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар

Утас: 319016   Факс: 326941  

Э-шуудан: sayamaa@earcmn.org

Цахим хуудас: www.aubg.edu;  www.earcmn.org

Facebook: /AUBGcurious; /EARCMongolia

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016