info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр

 

2017 – 2018 оны хичээлийн жилд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрийг (Civil Society Scholars Awards) зарлаж байна.

 

 

 

Хөтөлбөрийн зорилго

 

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр нь (CSSA) докторантурын оюутнууд болон их дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог ашиглахад нь туслах, дэмжих зорилготой олон улсын академик хөтөлбөр юм. Уг тэтгэлэг нь судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, олон улсын харилцаа сүлжээг сайжруулахуйц шинэлэг төслийг дэмжинэ.

 

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

  • Хөтөлбөрт заасан чиглэлээр Монголд болон гадаад улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж буй докторантурын оюутнууд;
  • Монголын их дээд сургуульд бүтэн цагаар багшилж буй багш нар (магистрын зэрэгтэй байх)

 

Ямар үйл ажиллагааг дэмжих вэ?

Судалгааны ажил (тоо баримт цуглуулах); судалгаа хийх зорилгоор номын сан, архив эсвэл их дээд сургууль руу айлчлах; хичээлийн хөтөлбөр боловсруулах; гадаадын сэтгүүлд хэвлүүлэх (peer-reviewed publication) олон улсын хамтын бүтээл зэрэг богино хугацааны олон улсын академик төслийг дэмжинэ.

 

Хөтөлбөрт оролцогчид нь их дээд сургуульд харъяалагдаж, тэтгэлэг авах санал нь судалгааны ажил болон багшийн үүрэг хариуцлагатай нь шууд холбогдож байх шаардлагатай.

 

Ихэнхи төсөл 2-9 сарын хугацаатай үргэлжилнэ. Докторын оюутныг дэмжих санхүүжилтийн хүсэлт 10,000 ам. доллараас хэтрэхгүй байх ба харин багш нарт 15,000 ам. доллар хүртэлх санхүүжилт үзүүлнэ.

 

Ямар чиглэлийг дэмжих вэ?

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бүхий л салбараас өргөдөл гаргах боломжтой бөгөөд хууль, шударга ёс, засаглал; тогтвортой хөгжил ба байгалийн нөөц баялагийн менежмент; эдийн засгийн эрх болон ядуусыг чадавхжуулах; нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил болон олон нийтийн хамтын ажиллагаа  хөгжүүлэх; хэвлэл мэдээллийн шинэ хууль, бодлого; тэгш хамруулах боловсрол; зөрчилдөөний дараах судалгаа; хүний эрх зэрэг чиглэлийг илүүд дэмжих юм.

 

Дэмжигдэхгүй чиглэлд бизнесийн удирдлага, менежментийн сургалт, компьютерийн ухаан, банк санхүү, маркетинг, инженер, байгалийн ухаан (физик, биологи, хими зэрэг), математик, анагаахын шинжлэх ухаан, гадаад хэл болон хэл судлал орно.

 

Бүрдүүлэх материал :

  • Өргөдлийн маягт
  • CV буюу товч намтар
  • Судалгааны ажил хийхэд зарцуулагдах төсвийн мэдээлэл (хүснэгтийн дагуу)
  • Гадаад паспортын хуулбар
  • Дипломын хуулбар  - нотариатаар батлуулсан байх, англи хэл рүү орчуулсан байх
  • Судалгааны ажил хийгдэх сургууль, байгууллагаас ирүүлсэн урилга

 

Докторын зэргээр суралцаж буй оюутнууд дараах нэмэлт материал бүрдүүлнэ:

  • Сургуулийн тодорхойлолт
  • 2 тодорхойлох захидал

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа

Өргөдлийн маягт болон нэмэлт материалыг 2017 оны 3 дугаар сарын 31 хүртэл хүлээн авна. Энэ өдрөөс хойш явуулсан материалыг хүлээн авахгүй.

 

Хэрэгцээт материалууд: 

Хөтөлбөрийн зарлал Civil-society-scholar-awards-announcement

Өргөдлийн маягт Civil-society-scholar-awards-application

Өргөдлийн маягт бөглөх заавар Civil-society-scholar-awards-guidelines

Цахим хуудас: https://www.opensocietyfoundations.org/grants/civil-society-scholar-awards-20170123

 

 

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар

Утас: 319016   Факс: 326941  

Э-шуудан: sayamaa@earcmn.org

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016