info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP-2019

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /ТББ/ нь улсын сургуулийн 11-р ангид (2019 онд төгсөх) онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тухайн сургуулийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.

Хөтөлбөрт тэнцсэн сурагчид Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв дээр боловсролын зөвлөх ажилтнуудтай АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL iBT, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх зэрэг сургалтанд хамрагдаж, тэтгэлэг хүсэх маягт хэрхэн бөглөх талаар тогтмол сургалт, зөвлөгөө авч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн сурагчдад виз хүсэх болон АНУ-ын их дээд сургуулиудын оюутны хотхон, Америкийн соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд сурагчид мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

 

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2018 оны 5-р сарын 1-нээс 2019 оны 8-р сарын 20-н хүртэл Улаанбаатар хотод БЗМТ-н байранд явагдана.

 

Тавигдах шаардлага:

• 12 жилийн сургалттай улсын сургуулийн 11-р ангийн сурагч байх

• Сайнаас доошгүй дүнтэй байх (B /80/-с дээш голч дүнтэй байх)

• Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (TOEFL iBT 90/TOEFL ITP 577-с дээш оноо авах чадвартай байх) • Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх

• Орон нутгаас шалгарсан тохиолдолд сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

 

Бүрдүүлэх материал: (бүх материал Англи хэл дээр байна)

 Өргөдлийн маягт (татаж авах)

 Дүнгийн хуулбар (сургуулийн тамга, гарын үсэгтэй байх):

 9-р ангийн суурь боловсролын гэрчилгээ

 10-р ангийн жилийн эцсийн дүн

 11-р ангийн дүн /хагас жилийн/

 Тестийн онооны хуулбар - TOEFL iBT, TOEFL ITP, IELTS (хэрэв байгаа бол)

 Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал (тусгай маягтын дагуу)

 Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт (монгол хэл дээр байж болно)

 Гэр бүлийн санхүүгийн мэдээлэл (тусгай маягтын дагуу)

 

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: БЗМТ дээр 2018 оны 4-р сарын 13-ны 17.00 цаг хүртэл

 

Хөтөлбөрийн тухай танилцуулга мэдээллийг Пүрэв гараг бүрийн 17.00 цагаас БЗМТөв дээр болох лекцэнд ирж авна уу.

Өргөдөл хүлээж авах хаяг: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв Сүхбаатар дүүрэг, МКМ-24-р байр, 1-р давхар Улаанбаатар Утас: 976-11-319016 Факс: 976-11-326941 E-mail: info@earcmn.org

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016