info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
The Third Annual Model UNESCO Mongolia

Дэлхий нийтийн асуудалд залуучуудын анхаарлыг хандуулах МЮМ 2017 чуулган болно

 

Модел Юнеско буюу Загвар Юнеско-ийн хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффисын дэмжлэг дор гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн хурал 11-р сарын 18-ны өдөр “Holiday Inn” зочид буудалд

1.      Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл, мэдээллийн эрх чөлөөт орчинг дэмжих

2.      Даяаршиж буй ертөнцөд соёл иргэд хоорондын харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх

3.      Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих сэдвийн хүрээнд 150 оролцогчтойгоор зохион байгуулагдах юм. 

 

Модел Юнеско нь ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн загвар чуулган/хурал юм. Тус чуулганы үеэр оролцогч залуучууд НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчийн дүрд хувиран, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Уг арга хэмжээний зорилго нь оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, мөн Юнеско-ийн өнөөгийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар мэдлэг олгоход оршдог.

Хурлын нээлттэй шалгаруулалтын үр дүнд 16-24 насны нийт 170 гаруй оролцогчийг шалгаруулна. Баг бүр 7 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд МЮМ хурлаар Юнеско-гийн салбарын Соёл, Боловсрол, Нийгмийн ухааны хүрээнд гурван хэсэгт хуваагдан хуралдах болно. Гурван салбар хуралдааны нэг нь англи хэлээр, бусад нь монгол хэлээр явагдана.

2017 оны МЮМ-ын төлөөлөгч багуудын батлан гаргасан тогтоолын төслийг Монгол улс дахь НҮБ болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт албан ёсоор өргөн барих юм. Түүнчлэн энэхүү өргөх бичиг нь Монгол залуучуудын дуу хоолой, хүсэл сонирхлыг шийдвэр гаргагч, санаачлагчдад хүргэж буй бас нэг хүчин зүйл болдог юм.

Хурлаас шалгарсан шилдэг төлөөлөгч баг, илтгэгчид олон улсад зохион байгуулагдах НҮБ-ын загвар чуулган, залуучуудын хуралд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болох боломжтой.

 

МЮМ 2017 загвар чуулган нь сонирхсон 16-24 насны залуучуудад нээлттэй бөгөөд бүртгэл 11.04-ний өдрийг хүртэл явагдана.

Бүртгэлтэй холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/modelunescomongolia/ фэйсбүүк хуудсаас авах, 99118236  дугаарт холбогдон авах боломжтой.

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016