info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго
Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр нь (CSSA) докторантурын оюутнууд болон их дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог ашиглахад нь туслах, дэмжих зорилготой олон улсын академик хөтөлбөр юм. Уг тэтгэлэг нь судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, олон улсын харилцаа сүлжээг сайжруулахуйц шинэлэг төслийг дэмжинэ. 
 
Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
• Хөтөлбөрт заасан чиглэлээр Монголд болон гадаад улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж буй докторантурын оюутнууд
• Монголын их дээд сургуульд бүтэн цагаар багшилж буй багш нар (магистрын зэрэгтэй байх)
 
Ямар үйл ажиллагааг дэмжих вэ?
Судалгааны ажил (тоо баримт цуглуулах); судалгаа хийх зорилгоор номын сан, архив эсвэл их дээд сургуульд очиж судалгаа хийх; хичээлийн хөтөлбөр боловсруулах; олон улсын хамтарсан судалгаа хийж улмаар гадаадын сэтгүүлд хэвлүүлэх (peer-reviewed publication) зэрэг богино хугацааны академик төслийг дэмжинэ. Хөтөлбөрт оролцогчид нь их дээд сургуульд харъяалагдаж, тэтгэлэг авах санал нь судалгааны ажил болон багшийн үүрэг хариуцлагатай нь шууд холбогдож байх шаардлагатай. Ихэнхи төсөл 2-12сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд судалгаанд 15,000 ам. доллар хүртэлх санхүүжилт үзүүлнэ. 
 
Ямар чиглэлийг дэмжих вэ?
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бүхий л салбараас өргөдөл гаргах боломжтой бөгөөд хууль, шударга ёс, засаглал; тогтвортой хөгжил ба байгалийн нөөц баялагийн менежмент; эдийн засгийн эрх болон орлого багатай иргэдийг чадавхжуулах; нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил болон олон нийтийн хамтын ажиллагааг хөгжүүлэх; хэвлэл мэдээллийн шинэ хууль, бодлого; тэгш хамруулах боловсрол; зөрчилдөөний дараах судалгаа; хүний эрх зэрэг чиглэлийг илүүд дэмжих юм. 
 
Дэмжигдэхгүй чиглэлд бизнесийн удирдлага, менежментийн сургалт, компьютерийн ухаан, банк санхүү, маркетинг, инженер, байгалийн ухаан (физик, биологи, хими зэрэг), математик, анагаахын шинжлэх ухаан, гадаад хэл болон хэл судлал орно. 
 
Бүрдүүлэх материал:
Өргөдлийн маягт – онлайн маягт бөглөнө
CV буюу товч намтар
Судалгааны ажил хийхэд зарцуулагдах төсвийн мэдээлэл (хүснэгтийн дагуу)
Гадаад паспортын хуулбар
Дипломын хуулбар  - нотариатаар батлуулж, англи хэл рүү орчуулсан байх
Судалгааны ажил хийгдэх сургууль, байгууллагаас ирүүлсэн урилга
Докторын зэргээр суралцаж буй оюутнууд дараах нэмэлт материал бүрдүүлнэ: 
Сургуулийн тодорхойлолт
2 тодорхойлох захидал 
Их дээд сургуулийн багш нар дараах нэмэлт материал бүрдүүлнэ: 
Сургуулийн тодорхойлолт
1 тодорхойлох захидал
 
Өргөдлийн маягт болон нэмэлт материалыг 2018 оны 3 дугаар сарын 31-ний дотор онлайн илгээнэ. 
 
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв: 
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар
Утас: 319016   Факс: 326941  Э-шуудан: sayamaa@earcmn.org 
Цахим хуудас: www.earcmn.org https://www.opensocietyfoundations.org/grants/civil-society-scholar-awards
 
  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016