info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
БОЛГАР ДАХЬ АМЕРИКИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк болон Европын Холбооны 2 дипломтой төгсч дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй.
  • Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.
  • Оюутаны хотхонд ажил хийх, оюутаны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжуудтай.
  • Либерал Арт боловсролын системтэй, бүх хичээл Англи хэл дээр явагддаг.

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Мэдээлэлийн систем, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, мөн дагалдах мэргэжлээр: Антропологи, Дүрслэх урлаг, Философи, Кино судлал, Маркетингийн харилцаа, Гадаад хэл, Төрийн бодлого, Зүүн Өмнөд Европ судлал, сэтгэл судлал  

 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2019 оны 6-р сард сургуулиа төгсөх /жич: 1 курсын оюутнууд байж болно/
  • Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • TOEFL IBT шалгалт дээр 80 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

 

Бүрдүүлэх материал – дараах материалыг www.aubg.edu хаягаар орж онлайн хэлбэрээр явуулна:

  • Өргөдлийн маягт
  • Дүнгийн хуулбар
    • хэрэв 12 дугаар ангид сурч байгаа бол сүүлийн 3 жилийн дүнгийн хуулбар (орос эсхүл англи хэл дээр орчуулсан байх);
    • хэрэв гэрчилгээний хуулбар өгөх тохиолдолд нотариатаар батлуулсан байх
  • Эссэ – өгөгдсөн 2 сэдвийн аль нэгээр 650 хүртэл үгэнд багтаасан байх
  • Тодорхойлох захидал – 2 багшийн тодорхойлолт
  • CV буюу товч намтар

 

Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа:

  1. 2018 оны 12-р сарын 21 (Institutional TOEFL шалгалт өгөх хүсэлтэй өргөдөл гаргагчид тус өдрөөс өмнө материалаа бүрдүүлж өгөх)
  2. 2019 оны 3 сарын 1 (албан ёсны TOEFL оноотой байх)
  3. 2019 оны 6 сарын 1 (албан ёсны TOEFL оноотой байх)

 

                                  Дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гариг  бүрийн 16:30 цагийн лекцэнд ирж авна уу.

                                                                    

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар

Утас: 319016   Факс: 326941  

Э-шуудан: Odonchimeg@earcmn.org

Цахим хуудас: www.aubg.edu;  www.earcmn.org

Facebook: /AUBGcurious; /EARCMongolia

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016