info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Дархан Хот

  ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

 Дархан Уул аймаг дахь Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь МННХ /Соросын Сан/, АНУ-ын ЭСЯ-ны ивээн тэтгэлэгээр 2001 оны 10 сарын 31-нд Дархан Уул аймгийн Төв номын сангийн дэргэд байгуулагдсан.

 

Үйл ажиллагаа:

  • Нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан), Болгар дахь Америкийн их сургууль болон Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс оюутан залуус, багш, сурагчид, оюутнуудад зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна.
  • Дэлхийн Банкны төсөл хөтөлбөрүүдийг сурталчилж, ард иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх
  • Англи хэлний ном сурах бичгийн захиалга
  • Англи хэлний бүх шатны сургалт
  • Байгууллагын захиалгат сургалт
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт
  • Лекц
  • Интернэт, канон үйлчилгээ

Номын сангийн үйлчилгээ:

АНУ-ын дээд боловсролын талаарх мэдээлэлномкаталогАНУ-ын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэх ном, товхимол, АНУ-ын төрийн бичиг баримт, улс төр, нийгэм, түүх, эдийн засаг, боловсрол, соёл урлагийн талаар болон англи хэл сурч эзэмшихэд хэрэгтэй сурах бичиг, гарын авлага материалаар үйлчилдэг.

Англи хэлний бүх номнуудаа LIB4U програмд оруулсан.

 

Англи хэлний ярианы клуб

Англи хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн оюутан залууст зориулан энэхүү клубыг Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд болон англи хэлний багш нартай хамтран удирдан зохион явуулдаг. Энэ клубт ирсэнээр Америкийн талаарх мэдээлэл олон талын сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхийн зэрэгцээ англи хэлний ярианы чадвараа дээшлүүлэх боломжтой.

 

Та номын санд уншигчаар бүртгvvлэхдээ

1.Иргэний үнэмлэх

2.Оюутны болон ажлын үнэмлэх

3.Бүртгэлийн хураамж: 2000₮ 

 

Жич: Хөдөө орон нутгаас түр ирсэн англи хэлний багш нар болон гадаадын иргэд, сайн дурынхан тус төвөөр тодорхой хугацааны дотор төлбөргvй үйлчлүүлнэ. Та тус төвөөр үйлчлүүлэхээр ирэхдээ иргэний бичиг баримтаа авчрах хэрэгтэй.

 

Цагийн хуваарь: 

Мягмар –Пүрэв:     09.00–19.00

Даваа, Баасан:    09.0018:00

Бямба, Ням гарагт амарна.

 

Холбоо барих хаяг:  

Дархан-Уул аймаг, “Залуучууд” театрын зүүн жигүүр Аймгийн Төв номын сан

Цахим шуудан: tdarxan@yahoo.com

Утас: 7037-3205, 9940-9812, 9984-9222

Facebook page: nomiinsandarkhan

 

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016