info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Ховд аймаг

ХОВД АЙМГИЙН АМЕРИКИЙН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ 

 

Ховд аймгийн Америкийн соёл, мэдээллийн төв нь анх Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ) төрийн бус байгууллага нэрээр Монголын Нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын Сан)-ээс Монгол улсад нээлттэй нийгэм хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2001 онд байгуулагдсан бөгөөд 2007 онд АНУ-ын элчин сайдын яам, Ховд аймгийн Нийтийн номын сантай  хамтран Америкийн соёл, мэдээллийн төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон

 

Тус төв нь англи хэл сурж буй залуус болон олон нийтэд зориулсан нээлттэй арга хэмжээнүүдийг явуулахаас гадна АНУ-ын дээд боловсролын талаарх мэдээлэл, ном, каталог, АНУ-ын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэх ном, товхимол, АНУ-ын төрийн бичиг баримт, улс төр, нийгэм, түүх, эдийн засаг, боловсрол, соёл урлагийн талаар болон англи хэл сурч эзэмшихэд хэрэгтэй сурах бичиг, гарын авлага  материалаар үйлчилдэг. Нийт 3500 гаруй номын сан хөмрөгтэй бөгөөд шинэ ном, сэтгүүл тогтмол ирдэг. Мөн Нээлттэй нийгэм хүрээлэнгээс (Соросын сан) болон Болгар дахь Америкийн их сургууль болон Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төвөөс оюутан залуус, багш, оюутнуудад зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг олон нийтэд түгээн хүргэдэг.  

 

Үйл ажиллагаа:

Төрөл бүрийн салбар шинжлэх ухааны 3500 гаруй ном материал болон АНУ-н  13 төрлийн сэтгүүлээс бүрдсэн номын сангаар үйлчлүүлэх

 Кино үдэш арга хэмжээнд оролцох

Англи хэлний ярианы клуб 

Интернет үнэгүй ашиглах

Эссэ бичиж сурах сургалт

Унших аргачлалд сургах сургалт

Англи хэлний багш нарын сургалт

Ном унших сонирхогчдын клуб

Тоглоомын өдөр / бага ангийн сурагчдад зориулсан/

Гадаадад сурах асуудлаар зөвлөгөө өгөх

Америкийн тухай DVD, видео  кино, TV нэвтрүүлэг үзэх

Ipad болон kindle төхөөрөмж ашиглан ном унших

Соёл, олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах

 

Англи хэлний ярианы клуб

Англи хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн оюутан залууст зориулан энэхүү клубыг Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн удирдан зохион явуулдаг. Энэ клубт ирсэнээр Америкийн талаарх мэдээлэл олон талын сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхийн зэрэгцээ англи хэлний ярианы чадвараа дээшлүүлэх боломжтой

 

Англи хэлний багш нарын сургалт

Ерөнхий боловсролын болон  их дээд сургуулийн  англи хэлний багш нарт зориулсан “Мэргэжил дээшлүүлэх” сургалтыг 7 хоногт  3 удаа явуулж багш нарын мэдлэгийн хүрээг дээшлүүлж харилцан туршлага солилцож, бичил хичээл зааж хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлдэг.

 

Ганцаарчилж кино үзэх

Төрөл бүрийн сэдвээр видео кино үзэж англи хэл дээр сонсон ойлгох чадвараа сайжруулахыг зорьсон үйлчлүүлэгчид Америкийн түүх, соёл, урлаг, нийгмийн амьдралыг тал бүрээс нь харуулсан 180 гаруй баримтат болон уран сайхны кинонуудаас өөрсдийн сонголтоор 3 видео телевизээр чихэвч ашиглан үзэх боломжтой. Дээрхи материалуудыг хуурцаг, CD болон DVD –гээр үзэх боломжтой бөгөөд АНУ-ын ЭСЯ болон АНУ-н Төрийн Департментын тусламжаар байнга шинэчлэгдэн баяжигдаж байдаг.

 

Та   гишvvнчлэлд бvртгvvлэхдээ

1.Иргэний үнэмлэх

2.Оюутны болон ажлын үнэмлэх

3.Гэрийн хаягийн тодорхойлолт

4.Бүртгэлийн хураамж: 600₮  

 

Жич: Хөдөө орон нутгаас түр ирсэн англи хэлний багш нар болон гадаадын иргэд, сайн дурынхан тус төвөөр тодорхой хугацааны дотор төлбөргvй vйлчлvvлнэ. Та тус төвөөр үйлчлүүлэхээр ирэхдээ иргэний бичиг баримтаа авчрах хэрэгтэй.

 

Цагийн хуваарь: 

Даваа Пүрэв: 08.00–17.00

Баасан: 08.0019:00

Бямба,  Ням гарагт амарна 

 

Холбоо барих хаяг:  

Ховд аймаг Нийтийн номын сан

Америкийн Соёл Мэдээллийн Төв

Электрон шуудан: khovd@earcmn.org

Утас/Факс: 976-70435138, 99082349

Facebook page  American corner khovd

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016