info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Дорнод аймаг

       ДОРНОД АЙМАГ ДАХЬ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


 2005 оноос нээлттэй нийгэм хүрээлэнгийн Соросын сангийн дэмжлэгтэйгээр Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн Дорнод аймаг дахь салбар 2005 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Америкийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2006 оноос Access тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн 90 гаруй хүүхэд амжилттай төгсөж, гадаад дотоодын их дээд сургуульд элсэн суралцаж байна.

Тус төвөөр орон нутгийн оюутан залуучууд, англи хэл сурах сонирхолтой бүхий л насны хүмүүс гадаад номын фондоор үйлчлүүлэн ном тохимол, гарын авлага Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс ирсэн мэдээ мэдээлэл, зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээллийг олон нийтэд түгээн түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг.

 

Үйлчилгээ:

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь нэг ээлжиндээ 30 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гадаад номын фондонд Орос, Англи, Герман 20000 гаруй номнуудтай. Соёл хүмүүжлийн олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион явуулдаг.

 

Төвийн үйл ажиллагаа

  • Явуулын үйлчилгээ/ мэдээлэл хүргэдэг/
  • Ярианы клуб
  • Номын сангаар үнэ төлбөргүй үйлчлэх
  • Соёл олон нийтийн ажлууд
  • Access хөтөлбөр
  • Интэрнэт үнэгүй ашиглах


Access хөтөлбөр:

Хотын захын хорооллын, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 15-16 насны сурагчдад зориулсан англи хэлний хөтөлбөр юм. Америкийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2006 оноос Access тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн 90 гаруй хүүхэд амжилттай төгсөж гадаад дотоодын их дээд сургуульд амжилттай элсэн суралцан ажил амьдралын гараагаа эхлэн ур чадвартай боловсрол мэдлэгтэй иргэн болж төлөвшсөн.


Ярианы клуб:

Энэхүү англи хэлний ярианы клубт хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн хэн бүхэнд нээлттэй. Энхтайваны корпусын сайн дурын ажилтангууд удирдан сонирхолтой хэлбэрээр явуулдаг.

 

Цагийн хуваарь:

Даваа – Баасан: 09.00 -18.00

Бямба, Ням гаригт амарна.

 

Холбоо барих хаяг:

Дорнод аймгийн төв номын сан

Утас: 70584259

 

Электрон шуудан:

Dornod@earcmn.org

 

Цахим хуудас: 

www.dornod-library.mn

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016