info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Өмнөговь аймаг

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

Тус төв нь анх 2000 оны 2-р сард Соросын сан санхүүжүүлж Датаком компани, Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн дэмжлэгтэйгээр Аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд байгуулагдсан. 2002 оны 8 сард Соросын сангийн санхүүжилтээр ″Кибер аймаг″ төслийг хэрэгжүүлснээр төвийн үйл ажиллагаа өргөжин аймгийн нэгдсэн сүлжээний төвийн үүрэг гүйцэтгэн өөр дээрх сансрын антенаас радио модем ашиглан аймгийн төвийн 3 сургууль, Шүүх, Тамгын газар, Говийн долгион мэдээллийн төв зэрэг газруудад интернэтийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхэлсэн.

 

Улмаар 2008 оны 9 сард Дэлхийн Банк, Улаанбаатар хотын Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн төв, Нээлттэй Нийгэм Форум, Аймгийн Төв Номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд тус төв нь “Хөгжлийн Мэдээлэл Сургалтын Төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

 

Тус төвийн зорилго нь гадаад дотоодын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг орон нутгийн хүүхэд залуучууд олон нийтэд түгээхэд оршино. Мөн шинээр гаргаж буй хөгжлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон түмэнд хүргэж орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ

 

Үйлчилгээ:

  • Уншигчдад карт үнэгүй нээж номоо олгож үйчилнэ
  • Англи хэлний ном сурах бичгүүд, TOEFL IBT, SAT, GRE, GMAT шалгалтанд бэлтгэх материал, АНУ болон бусад орнуудын их дээд сургуулиудын танилцуулга, лавлагааны материал болон хөгжлийн ном товхимол бүхий 1700 гаран ном хэвлэлээр үйлчилгээ үзүүлж байна
  • Audio хуурцаг, CD, DVD ашиглан англи хэлний чадвараа дээшлүүлж хөгжүүлэх боломжтой
  • Интернэт болон компьютерийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг
  • Орон нутгийн хөрөнгө санхүүжилтээр 3ш цахим номонд 100 төрлийн номыг суурилуулан уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.

 

Цагийн хуваарь:  

Даваа-Баасан:  09.0018.00

Бямба, Ням гарагт амарна.

 

Холбоо барих хаяг:  

Өмнөговь аймаг Төв номын сан

Утас: 70532647, 88536488

Электрон шуудан: umnugovi@earcmn.org

Facebook page:  umnugobi.nomiinsan

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016