info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Эрдэнэт хот

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ  

 

Эрдэнэт хотын Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь 2001 оны 11 дүгээр сарын 1-нд АНУ-ын ЭСЯ, Соросын сангийн тэтгэлгээр байгуулагдаж нээлтээ хийсэн бөгөөд Эрдэнэт хотын төв номын сангийн Виртуаль-Гадаад хэлний танхимд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус төв нь АНУ-н их дээд сургууль, коллежуудад хэрхэн үе шаттайгаар суралцах талаар лавлагаа ном сэтгүүлээр үйлчилэхээс гадна, Улаанбаатар дахь Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төвөөс оюутан залуус, багш, оюутнуудад зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг Эрдэнэтийн оюутан залууст түгээн хүргэдэг.

 

Үйлчилгээ

Нийт 227 нэр төрлийн 348 ширхэг номын сантай бөгөөд АНУ-ын боловсрол, соёл урлаг, спорт гэх мэт олон төрлийн мэдээлэл агуулсан ном товхимол, каталогоор үйлчлэхийн сацуу, англи хэлний TOEFL, SAT, GMAT, GRE зэрэг шалгалтанд бэлтгэх номуудаар хангагдсан юм.

Та тус төвд ирж үйлчлүүлснээр интернет үнэ төлбөргүйгээр ашиглаж, өөрт шаардлагатай бүхий л төрлийн мэдээлэлийг олох боломжтой, мөн СД-тэй хөгжим ашиглан сонсголын дасгал, гадаад хэл дээр дуу хөгжим сонсож өөрийн сонсох чадварыг хөгжүүлэх юм.

Та тус төвд ирж үйлчлүүлснээр интернет үнэ төлбөргүйгээр ашиглаж, өөрт шаардлагатай бүхий л төрлийн мэдээлэлийг олох боломжтой, мөн СД-тэй хөгжим ашиглан сонсголын дасгал, гадаад хэл дээр дуу хөгжим сонсож өөрийн сонсох чадварыг хөгжүүлэх юм.

 

Ярианы клуб

Бямба гараг бүрийн 12 цагаас Англи хэл дээр ярианы клуб явагддаг ба англи хэлний  ярианы чадвараа дээшлүүлэх хүсэлтэй бүхий л насны хүмүүс хүрэлцэн ирж өөрсдийн англи хэлний ярианы түвшингээ ахиулах боломжтой.

 

Үнэмлэх

Тус төвөөр үйлчлүүлэхийн тулд та Эрдэнэт хотын төв номын сангийн карттай байх шаардлагатай бөгөөд үнэмлэх нээлгэхийн тулд:

- 1% цээж зураг

- Иргэний үнэмлэх

- 1000 төгрөгийн хамт хүрэлцэн ирж унэмлэхээ нээлгэнэ.

 

Цагийн хуваарь:

Даваа, Бямба, Ням

10:00-18:00

Мягмар-Пүрэв

09:00-19:00

 

Хаяг:

Виртуаль-Гадаад хэлний танхим, Төв номын сан, Эрдэнэт хот

 

Утас:

976-99689476

7035-8949

 

Имэйл:

erdenet@earcmn.org

 

 

 

 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016