Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. 

 

 Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн
  • Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог
  • Либерал Арт боловсролын системтэй
  • Бүх хичээл Англи хэл дээр явагддаг
  • Шилдэг эрдэмтэн багш нар багшилдаг
  • Оюутан солилцооны хөтөлбөрөөр дэлхийн 10 орны 300 их дээд сургуульд суралцах боломжтой 
  • Монголоос гадна 40 орны оюутнууд суралцдаг
  • Онолын мэдлэгээс гадна практик дадлага туршлагыг олгодог
  • Дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын диплом
  • Төгсөгчид нь Америк болон Европын их дээд сургуульд амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж байгаа

 

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Мэдээлэл Зүй, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Сэтгэл судлал, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, Антропологи, Америк судлал,  Дүрслэх урлаг, Мэдээлэл зүй, Уран зохиол, Философи, Зүүн өмнөд Европ судлал

 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2024 оны 6-р сард арван хоёр жилийн сургуулиа төгсөх  ангийн сурагч /мөн 1 курсын оюутнууд байж болно/
  • Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • Эдгээр шалгалтын аль нэг оноотой байх IBT TOEFL-ийн 80, IELTS 6.5, Duolingo 110 байх

 

Жич: Тус сургуулийг сонирхсон хэн бүхэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөхгүй ба сургуульдаа тэнцсэн тохиолдолд ч тус төвд зуучлалын хөлс төлөхгүй болно. 

 

 Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа: I үе:  2024 оны 1-р сарын 15 

                                                                                                       II үе: 2024 оны 3 сарын 1 

                                                                                                       III үе: 2024 оны 6 сарын 1

 

Санхүүгийн тусламж хүсэх эцсийн хугацаа:         I үе:  2024 оны 1-р сарын 31 

                                                                                                       II үе: 2024 оны 3 сарын 15 

                                                                                                       III үе: 2024 оны 6 сарын 14

 

                                                                                                                Манай хаяг:

                                                                                  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж

МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48

Утас: 319016   Факс: 326941   

8906 6941

Э-шуудан: odonchimeg@earcmn.org

Website: www.aubg.eduwww.earcmn.orgwww.facebook.com/AUBGcurious; https://www.facebook.com/EARCMongolia

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах