Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа.

Унгар улс нь 896 онд буюу Франц, Герман, Английн төрт улс үүсгэн байгуулагдахаас өмнө үүссэн Европын эртний түүхэн улсуудын нэг аж. 2004 онд Европын Холбооны гишүүн улс болсон. Словак, Румын, Хорват, Австри, Серби, Украйн, Словень зэрэг 7 улстай хөрш зэргэлдээ хиллэдэг.
Нийслэл нь Будапешт, нийслэлээсээ машинаар 2 цагийн зайтай Печ хотод Печийн их сургууль байрладаг. Печ хот нь ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлтэй хот ажээ. 150,000 оршин суугчидтай, аюулгүй, амар тайван хот. Печийн Их Сургууль нь 1367 онд үүсгэн байгууллагдсан бөгөөд 650 -иад жилийн түүхтэй Европ тивийн анхны их сургуулиудын нэг.
Дэлхийн 136 орноос тус сургуулийг зориж 5000 гадаад оюутнууд суралцдаг бөгөөд нийт 22,000 оюутны 20% нь гадаад оюутнууд. 100% Англи хэл дээр сургалттай их сургууль.
Тус сургууль нь 10 бүрэлдэхүүн сургуультай.
- Бизнес Эдийн Засгийн сургууль
- Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль
- Хөгжим ба Визуал урлагийн сургууль
- Соёл судлал, Боловсрол, Бүсийн хөгжлийн сургууль
- Хүмүүнлэг нийгмийн ухааны сургууль
- Байгалийн ШУ-ы сургууль
- Инженер, Мэдээллийн Технологийн сургууль
- Хуулийн сургууль
- Анагаах ба эмзүйн сургууль
Эрасмусын хөтөлбөрөөр Европын Холбооны 28 улсын их дээд сургуультай оюутан солилцооны хөтөлбөртэй, 4 тивийн 75 их дээд сургуулиудтай оюутнуудаа 1 семестрээс 1 жил хүртэл оюутан солилцох хөтөлбөртэй. Өөрөөр хэлбэл оюутнууддаа шинэ улс, шинэ хүмүүс, шинэ соёлтой танилцах боломжийг олгодог.
Төгссөнөөс хойш 14 хоногийн дараа нийт төгсөгчдийн 80% нь ажлын санал авдаг. Мөн төгссний дараа 1 жил Европын холбооны улсуудад тэтгэлэгтэй дадлага хийх боломжтой.
Тус их сургуулийн нэг онцлог нь оюутнуудын сэтгэл зүйн сайхан сайхан байдал, эрүүл мэндэд ихэд анхаардаг бөгөөд 15 сэтгэлзүйчидээс бүрдсэн баг ажилладаг. Нэг оюутан нэг семестрт 6 удаагийн үнэ төлбөргүй сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ төгсөн төгсөтлөө авах эрхтэй.
Тус их сургуулийн Анагаах болон эм зүйн сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль Англи, Герман, Унгар зэрэг 3 хэл дээр сургалттай.
Бас нэгэн сайхан зүйл нь тус сургуулийн оюутнууд Европын Холбооны гишүүн 27 улс орон луу чөлөөтэй аялах боломжтой.
Тус сургуулийн элсэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс үнэ төлбөргүй аваарай. :))
APPLY NOW:
https://apply.stipendiumhungaricum.hu/institutions/institution/114-university-pecs
Сургалтын хөтөлбөрийг: https://international.pte.hu/study-programs