Мэргэжил Сонгох

Ажил, мэргэжлийн зөвлөгөө

Орчин үед даяаршил, техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өөрчлөгдөж, шинээр олон ажил мэргэжил гарч ирэхийн сацуу олон мэргэжлийн хэрэгцээ шаардлага багасч үгүй болж байгаа билээ. Өөрт тохирсон мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллана гэдэг хүний амьдралыг сэтгэл хангалуун болгодог чухал хүчин зүйл. Ингэж чадаагүйн улмаас олон залуус буруу сонголт хийснээр нийгэмд ажилгүйдэл буурахгүй байгаа бөгөөд цаашлаад сэтгэл гутрал, архидалт зэрэг сөрөг үзэгдэл газар авч байна. Энэ нь яваандаа улс орны хөгжлийг хойш татаж байна. Мөн сургуулиа төгссөн олон чадварлаг залуус байдаг боловч мэргэжилтэн болоход хангалттай бэлтгэгдээгүй, харилцааны чадвар, биеэ авч явах чадварт сайн суралцаагүй, хөдөлмөрийн зах зээлийг судалж чадахгүйн улмаас өөрийгөө өөрт тохирсон ажлаа олж чадахгүй байна.

Тиймээс гэнэт яах учраа олохгүй эргэлзэж тээнэгэлзэж сэтгэлзүйн хямралд орохоос өмнө өөрийн сонирхол чадвар, үнэт зүйлсийн баримжаагаа тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийг судлах чадварт суралцсанаар цаг, мөнгөө хэмнэх боломжтой. Манай төв дараах гурван бүлэгт зориулсан сургалт, зөвлөгөө явуулж байна:

Дунд сургуулийн ахлах ангийн сурагчид

 

Ахлах ангид ороод цааш өөрийн мэргэжих хүсэлтэй хичээлүүдийг сонгон суралцах шаардлагатай болдог билээ. Тиймээс ахлах ангид орж буй сурагчид сонирхолоо тодорхойлсноор ажил мэргэжлийн гараагаа эртнээс төлөвлөж, хөдөлмөрийн зах зээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж түүнийгээ хэрэглэж сурна. Ахлах ангийн сурагчдад зориулсан үйлчилгээг ангиараа буюу бүлгээрээ мөн ганцаарчилсан байдлаар авч болно. Юун түрүүнд цаг авч нэрээ бүртгүүлж, гурван удаагийн уулзалтанд бүртгүүлнэ.

Сонирхож буй эцэг эхчүүдтэй урьдчилан уулзаж тус хөтөлбөрийн зорилго, агуулгыг тайлбарлаж өгч болох ба эцэг эхчүүд асуулт байвал дараа нь асуух боломжтой. Мөн хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт ирж зөвлөгөө авах боломжтой юм.

Их сургуулийн оюутнуудад зориулсан үйлчилгээ

Их дээд сургуулийн оюутнууд удахгүй төгсөөд ямар ажил хийх бол гэж санаа зовдог. Олон жил ширээний ард сууж эрдэм ном үзсэн боловч хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл багатай байдаг. Тиймээс манайд хандсанаар хэрхэн ажил хайх вэ, өөрийгөө хэрхэн бэлдэх вэ, өөрийн давуу тал, авьяас чадвараа сонирхож буй ажилтайгаа хэрхэн холбоох вэ, ажлын ярилцлага, товч намтар зэргийг хэрхэн бичих талаарх дадлага туршлага олж авах боломжтой болно.

Насанд хүрэгчдэд зориулсан үйлчилгээ

Тодорхой хугацаанд ажилласан боловч ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун биш, түүнийгээ солих хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан үйлчилгээ. Та манайд хандсанаар өөрийн авьяас чадвар, дур сонирхолоо тодорхойлж, өөрт тохирсон ажил мэргэжлээ хайх, төлөвлөхөд бид танд туслана. Үйлчилгээ маань дараах үйл явцтай байх болно: Анх та манайд хандсанаар таны эрэлт хэрэгцээг тодорхойлж мэргэжлийн сэтгэлзүйчтэй уулзана. Үүний дараа 3 удаагийн зөвлөгөөний цаг авна. Эдгээр гурван уулзалт нь дараах агуулгатай:

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах