ELTiS гэдэг нь Enlgish Language test for International student буюу АНУ-ын болон бусад гадаадын дунд сургуульд суралцах зорилготой сурагчдын англи хэлний түвшинг тодорхойлдог англи хэлний түвшин тогтоох шалгалт. Энэхүү шалгалт нь Англи хэлтэй сургалтын орчинд багшийн зааж байгааг сонсоод ойлгох, хичээлээ уншаад ойлгох эсэхийг шалгадаг. Шалгалт үргэлжлэх хугацаа 70 минут. Тус шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, дадлага тест хийхийг хүсвэл энд дарна уу.

ELTiS тестийг та өөрийн боломжит өдрөө сонгон манай төв дээр өгөх боломжтой.
Шалгалтанд бүртгүүлэхдээ шалгалт өгөхөөс 3 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирэх шаардлагатай:
- Иргэний үнэмлэх
- 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
- Шалгалтын төлбөр 20$ төлсөн баримт – Худалдаа Хөгжлийн Банкны Visa картын 404-241-124