НОМЫН САН

Educational advising and resource center.

НОМЫН САН

Манай номын санд АНУ-д суралцахад шаардлагатай iBT TOEFL, SAT, GRE, GMAT, LSAT зэрэг тестийн номнууд,  Англи хэл дээрхи сүүлийн үеийн болон сонгодог уран зохиолын номнууд, мөн хялбаршуулсан уран зохиолын номнууд гээд нийт 1,500 орчим  ном байгаа.

  • Та уран зохиолын ном уншиж Англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй бол манай номын санд таны Англи хэлний түвшинд тохирсон уран зохиолын номнууд байгаа.
  • Тестийн ном тус бүрийн CD нь байгаа тул манай номын сангаар үйлчлүүлэн шалгалтандаа амжилттай бэлдэх боломжтой.
  • WiFi орчинтой.
  • Тохилог, тухтай анги танхимтай.
  • Уран зохиолын номыг 7 хоногийн хугацаатай Иргэний үнэмлэх болон уншигчийн үнэмлэхээ үлдээн гэрээр авч явах боломжтой.
  • Даваа болон Баасан гараг бүрт 17:00 цагаас болдог Англи хэлний ярианы клубт оролцох боломжтой.

Та манай номын санд 1 жилийн хугацаатай уншигчийн үнэмлэх нээлгэхэд дараах зүйлсийг бүрдүүлнэ:

  • Иргэний үнэмлэх
  • 3×4 хэмжээтэй цээж зураг 1 ширхэг
  • 10,000₮

Номын сангийн ажиллах цагийн хуваарь:Даваа-Баасан гарагуудад 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.

ЦАХИМ НОМЫН КАТАЛОГИ
ҮНДСЭН ЦЭС
ХЭРЭГЦЭЭТ ЦЭС