Академик чадварууд:
Шүүмжлэлт сэтгэлгээ болон академик чадваруудыг сайжруулахад тулж ажиллах, жишээлбэл дүгнэлт хийх, синтез хийх, тэмдэглэл хөтлөх, тест хийх зэргээр сурагчдыг танхимд үр бүтээлтэй суралцах мөн стандарт тестүүдийг амжилттай өгөхөд нь тусална. Хамгийн сайн үр дүнтэй суралцах арга нь маш сайн сургалтын агуулга, хэл болон шүүмжлэлт сэтгэлгээний чадваруудыг сайжруулдаг.
- Сонсгол болон ярианы хичээлийн бүтэц болох танилцуулга, дуурайн ярих, мэтгэлцэх болон олон нийтийн үйл ажиллагааны зарлалыг сонсох, ярих зэрэг нь сурагчдад илүү бүтээлч ярианы дадлага болдог.
- Унших болон Бичих хэсэг дээр, шинэчилсэн бичгийн хэсэг нь сурагчидыг зохион бичлэг болон бусад бичих ажлууд түлхүү хийлгэх замаар олон төрлийн мэргэжлийн, уран яруу найруулах чадвар эзэмшинэ.
Бусад чадварууд:
-
- Сурагчид Англи хэлний ерөнхий бүтэц болон агууллагыг судлана. Хичээл тус бүр дээр дүрэм, үгийн сан, соёлын талаар тусгаж өгсөн учир сурагчидад шат дараатайгаар олон төрлийн сэдвээр хэлний бүтэцийг таньж ойлгуулна. Сэдэв ахих тусам суралцагч Англи хэлээр өөрийн бодлоо маш сайн илэрхийлэх боломжтой болно.
- Амжилттай сурагчид бүгд идэвхтэй, хичээнгүй байдаг. Хичээлийн даалгавар тус бүр бүтээлч, олон төрлөөс бүрдсэн. Сэдвүүд сонирхолтой мөн илүү шинэлэг. Эдгээр хичээлийн сэдвүүд болон даалгаврууд гадаад ертөнцийн талаар ангид өгүүлж, сурагчид ангидаа гадаад ертөнцийн талаар судлах боломжыг олгодог.
- Сурагчидад эргэх холбоо хэрэгтэй байдаг. Энэхүү эргэх холбоо нь сурагчид хамтдаа дасгал ажил хийх, нээлттэйгээр санал бодлоо хуваалцах, багийн ажилд оролцох үед бий болдог. Бүх хичээлийн үйл ажиллагаа багшийн саналыг шууд анги дээр авах эсвэл бичлэг, тэмдэглэл хэлбэрээр авах боломжтой.
- Ур чадвараа сайжруулах, санаа бодлоо илүү цэгцтэй илэрхийлэх дадлага олгох дасгал ажлууд нь сурагчидыг мэтгэлцээнд оролцох, илүү боловсронгуй цогц эссэ бичихэд нь тусалдаг.