АНУ-ын Educational Testing Service ETS байгууллагаас (TOEFL iBT, GRE шалгалтыг мөн зохион байгуулдаг) Institutional TOEFL шалгалт нь англи хэлний түвшин тодорхойлох шалгалт юм. TOEFL ITP шалгалт нь сонсгол, дүрэм, унших хэсэгтэй бөгөөд зөв хариултыг дугуйлан будах цаасан хэлбэрээр авдаг.
Монголд ихэвчлэн дараах зорилгоор энэхүү тестийг өгдөг:
- Коллеж, их дээд сургуулийн эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөрт түвшингээ мэдүүлэх гэж
- Англи хэлний хөтөлбөрт хамрагдаж байгаа бол академик Англи хэлний түвшин хир өсөж байгааг үнэлэх гэж
- Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Академик Англи хэлний чадвараа харуулах гэж
- Албан ёсны хэл нь Англи хэл улс орнуудын богино хугацааны болон, зэрэг олгохгүй хөтөлбөрт энэхүү шалгалтыг зөвшөөрч байгаа сургуулиудад өргөдөл мэдүүлэх
- Тус шалгалтыг хүлээн зөвшөөрч буй Англи хэл дээр сургалттай Азийн орнуудын их дээд сургуульд өргөдөл мэдүүлэх;
- Сургалтын хөтөлбөр нь Англи хэл дээр явагддаг, олон улсын хамтарсан зэрэг олгодог хөтөлбөрүүдэд өргөдөл мэдүүлэхэд
Шалгалт үргэлжлэх хугацаа: 10.00 – 13.00
Шалгалтанд бүртгүүлэхдээ бүртгэл хаах өдрөөс өмнө дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирэх шаардлагатай бөгөөд iTP TOEFL (Institutional TOEFL) шалгалтанд та онлайнаар болон өөрийн биеэр хүрэлцэн ирж бүртгүүлж болно.
Биеэр ирж бүртгүүлэхдээ дараах зүйлсийг авч ирнэ:
- Иргэний үнэмлэх
- 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
- Худалдаа Хөгжлийн Банкны Visa картын 404-241-124 дугаарын дансанд шалгалтын төлбөр
Онлайнаар буюу Google form-оор бүртгүүлэхдээ та:
- Чээж зураг
- Иргэний үнэмлэх
- Төлбөр төлсөн баримт зэргийг файлаар оруулна.
Шалгалтын төлбөр:
– Өдрийн ангийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутан, дунд сургуулийн сурагчид 50$ /оюутны болон сурагчийн үнэмлэхээ авч ирэх буюу онлайн бүртгэлдээ файлаар хавсаргах/
– Бусад хүмүүс 55$
Харин шалгалтын өдрөө A) Вакцины бичиг B) хэрвээ вакцин хийлгээгүй бол PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариутайгаа ирэх шаардлагатай. Шинжилгээг шалгалт өгөх хүн та өөрөө өгсөн байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн гэрчилгээтэй бол шинжилгээ шаардлагагүй.
Шалгалтын хариу ажлын 3 хоногийн дотор гарна.
Жич: Албан байгууллагын тестийн захиалгыг 14 хоногийн өмнө авдаг болохыг анхаарна уу.
Та доорх товчлуур дээр даран iTP TOEFL шалгалтандаа онлайнаар бүртгүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Facebook: EARC
Instagram: @earcmongolia
Утас: 11319016, 89066941
Имейл хаяг: info@earcmn.org