Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Америкийн Нэгдсэн Улсын Үндэстэн хоорондын соёлын солилцоо хэмээх ашгийн бус байгууллагатай хамтран 15+ насны сурагчдыг сайн дурын Америк айлд байршуулан Америк дунд сургуульд нэг хичээлийн жил суралцах үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүмүүс улс хоорондын болон соёлын харилцааг дэмжих, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
Шалгуур
- Дунд сургуулийн 9-10-р ангид суралцаж буй сурагчид
- Дүнгийн голч B-ээс доошгүй
- Англи хэлний түвшин сайн (ELTiS шалгалт)
- Бие даах чадвар сайн
- Шинэ орчинд дасан зохицох чадвар сайн
- Нас: 15+
- Эцэг эхийн талаас хөтөлбөрийн зардлыг даах чадвартай
ELTiS шалгалт
ELTiS гэдэг нь Enlgish Language test for International student буюу гадаад сурагчдад зориулсан Англи хэлний түвшин тогтоох тест гэсэн үг. Энэхүү шалгалт нь Англи хэлтэй сургалтын орчинд багшийн зааж байгааг сонсоод ойлгох, хичээлээ уншаад ойлгох эсэхийг шалгадаг. Нийт 70 минутын шалгалт. Тус шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, дадлага тест хийхийг хүсвэл энд дарна уу.
Хөтөлбөрийн зардал
АНУ-ын Улсын сургуульд суралцах учир сургалт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
- 1 жилийн хөтөлбөрийн зардал – 8300$
Эрт бүртгүүлсэний хөнгөлөлт – 300$ /2024 оны 12-р сарын 25/
- 1 жилийн хөтөлбөрийн зардалд дараах зүйлс орно;
– ELTiS test 1-3 удаа өгөх
– Визны зөвлөгөө
– Материалын орчуулга
– Англи хэлний эрчимжүүлсэн сургалт 6-8 сард /Явахын өмнө/
-1 жил Америк айлд байрлах байр, хоолны зардал
– DS-2019 урилганы шуудангийн төлбөр
– Чиг баримжаа олгох сургалт
– АНУ дах төв оффис болон БЗМТ-н зөвлөх үйлчилгээ – Сурагчийн суралцах хугацаанд
– Амралтын өдрийн аялал – Америк айлтай
———————–
Хөтөлбөрийн зардалд ороогүй нэмэлт зардал:
– Онгоцны тийз – Визний зардал,
– Эрүүл мэндийн даатгал
Хугацаа
Бүртгэл хаах хугацаа: 2025 оны 2 дугаар сарын 25
Хичээл эхлэх хугацаа: 2025 оны 8 дугаар сар
Хичээл дуусах хугацаа: 2026 оны 6 дугаар сар
Хэрхэн бүртгүүлэх вэ?
– Эхний алхам ELTiS шалгалтыг манай төвд (#EARC) өгсний дараа Онлайн өргөдлийн маягт бөглөж эхэлнэ.
– Хавсралт материал:
– Сургуулийн мэдээлэл /тусгай маягт/
– Тодорхойлолт – Багш, Англи хэлний багш /тусгай маягт/
– Эрүүл мэндийн маягт /тусгай маягт/
– Америк айлд хандсан захиа – Сурагч, Эцэг эхээс
– 8ш фото зураг
– Гэрээ /тусгай маягт/
– Дүн – сүүлийн 3-н жилийн /тусгай маягт/
– Эссэ
– ELTiS тестийн оноо /215-с дээш/
– Ярилцлагын оноо /6-с дээш/
– Танилцуулга видео – 4 минут
Хүлээн авагч: БЗМТ
Банк: Худалдаа Хөгжлийн Банк
Данс: 404-241-124
Утга: Сурагчийн нэр бичих