Зуны Сургалт

Educational advising and resource center.

Америкийн Нэгдсэн Улсад Зуны соёл солилцооны Хөтөлбөр

Зуны амралтаараа Америк айлд байрлаж англи хэлний чадвар болон туршилагаа нэмэгдүүлэх сайхан боломжийг бүү алдаарай. 

Хамрагдах хугацаа: 1-8 долоо хоног

Хөтөлбөрийн онцлог: Америк айлын нэг гишүүн болж, өдөр тутмын амьдралын хэмнэлд оронгоо Америк соёлтой танилцаж Англи хэлний яриа болон бусад чадвараа дээшлүүлэх болно.  Англи хэлний хичээл, сургалт хөтөлбөрт ороогүй болно. 

Төлбөрт орсон зүйлс: Америк айлд байрлах зардал, хоол, эрүүл мэндийн даатгал, Америкт байх хугацаанд дахь төв байгууллагын тусламж үйлчилгээний хөлс багтсан болно. 

Тавигдах шаардлага: Бие дааж амьдрах чадвартай, Өөрийгөө англи хэлээр бүрэн илэрхийлэх чадвартай, 14-өөс дээш настайБүртгэлийн хугацаа: Жил бүрийн 2-р сарын 10

Болгар дахь Америкийн Их Сургуулийн дэргэдэх боловсролын зуны зуслан

Зуны амралтаараа Болгар улсад хоёр долоо хоногийн хугацаатай олон орны шинэ найзуудтай болох, англи хэлээ сайжруулах болон гадна эссэ бичлэг, бизнес, харилцаа холбоо, сэтгүүл зүй, компьютерийн ур чадварыг олгох зуны зусланд таныг урьж байна. 

Хамрагдах хугацаа: 2020 оны 7-р сарын 5-аас 7-р сарын 18-ны хооронд

Хөтөлбөрийн онцлого: Болгар дахь Америкийн их сургууль нь 2020 оны 7-р сарын 5-аас 7-р сарын 18-ны хооронд ахлах ангийн сурагчдад зориулан жил бүр боловсролын зуны зуслангаа зохион байгуулдаг. Уг хөтөлбөр нь зуны амралтаа суралцах, хөгжилдөх, Болгар болон бусад орны шинэ найзуудтай болох хүсэлтэй 14-18 наснынханд зориулагдсан юм. Зусланд дараах сэдвүүдээр сургалтууд явагддаг. 

  • Бизнесс
  • Сэтгүүл зүй
  • Компьютерийн ур чадвар
  • Харилцааны ур чадвар
  • Жүжгийн дугуйлан
  • Манлайлах чадвар
  • Мэргэжил чиг баримжаа олгох
  • Бичих ур чадвар 

Сургалт бүр нэг долоо хоног үргэлжилдэг (долоо хоногт 5 өдөр, өдөрт 3 цаг). Оюутнууд өөрсдийн сонирхож байгаа сэдвүүдийн дагуу хүссэн сургалтаа бүртгүүлэхдээ урьдчилан сонгоно. Оюутан бүр 2 долоо хоногийн зусланд дээрх 8 сургалтын хоёрт хамрагдана.

Бүх анги англи хэл дээр хичээллэнэ. Суралцагчид Болгар дахь Америкийн Их Сургуулийн орчин үеийн, аюулгүй, хичээлийн бус орчинд төсөл, хэлэлцүүлэг, харилцан яриа болон мэтгэлцээнд оролцоно. Тйимээс өөрийн сонгосон чиглэлээр мэдлэг олж авахаас гадна, кампусын орчинд англи хэлний ярианы чадвараа сайжруулна. 

Хичээлийн дараа спорт, кино үдэш, бүлгийн тоглоом, тэмцээн нь зуслангийн хөтөлбөрийн чухал хэсэг бөгөөд энэ нь зуны сургалтыг илүү эрчимжүүлж, хөгжилтэй болгодог. Амралтын өдрүүдээр сурагчдыг Болгарын түүхэн дурсгалт газруудаар аялуулдаг. 

Төлбөрт орсон зүйлс: Зуны хөтөлбөрийн төлбөр нь 680 евро

  • Өглөөний сургалтууд
  • Спорт, амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа
  • Сургалтын материал
  • Болгар дахь Америкийн Их Сургуулийн компьютерийн лабд хандах
  • Байр, өдрийн 3 хоол
  • Амралтын өдрүүдийн аялал
  • Соёл, спортын байгууламж руу нэвтрэх төлбөрүүд

Төлбөрт дараах зүйлс багтаагүй: 

  • Замын зардал
  • Визны төлбөр
  • Хувийн зардал
  • Эрүүл мэндийн даатгал

Тавигдах шаардлага: Европ, Азийн бусад орнуудаас шинэ найз нөхөдтэй болох хүсэлтэй, англи хэлний дунд болон түүнээс дээш түвшинтэй 14-18 насны хүүхэд залууст нээлттэй.

Бүртгэлийн хугацаа: 2020 оны 6-р сарын 5нд дуусна. 

Бичлэгний холбоос: https://youtu.be/C94ic88RzBU 

Бидэнтэй нэгдэж, зуны мартагдашгүй дурсамжтай болоорой!

Литва улс дахь LCC олон улсын их сургуулийн дэргэдэх зуны Англи хэлний институт

Энэхүү зуны сургалтанд Литви, Латви, Эстони, Финлянд, Орос, Гүрж, Украйн, Герман, Нидерланд, Польш зэрэг орнуудаас хүүхдүүд ирж суралцдаг.

Хамрагдах хугацаа: 7 дугаар сарын 6-24 хугацаанд үргэлжилнэ. 

Хөтөлбөрийн онцлог:

  • Литви улс дахь LCC их сургуулийн дэргэдэх зуны сургалт нь 28 жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа.  
  • Америк болон Канадаас ирсэн мэргэжлийн англи хэлний багш нар багшилна.
  • Анхан шатнаас ахисан шат хүртэлх 12 түвшний сургалттай.
  • Өдөрт 6 цагийн хичээлтэй буюу гурван долоо хоногийн хугацаанд нийт 90 цагийн хичээл үзнэ. Үүнээс гадна багш нар болон бусад суралцагчдын хамтаар яриа хэлэлцүүлэг, кино үдэшлэг, хотын аялал, хөгжим, урлаг, соёл, спортын арга хэмжээнд хамрагдана.

Төлбөрт орсон зүйлс: 4/1-нээс өмнө амжиж бүртгүүлбэл – 450 евро
Байр -150 евро

Япон улс дахь Академик болон Соёлын зуны хөтөлбөр

Ritsumeikan Ази номхон далайн Их сургуулиас 10-12 ангийн сурагчдад зориулсан Япон улс дахь зуны хөтөлбөрийг зарлаж байна. 

Хамрагдах хугацаа:

  • Сонголт① 7-р сарын 5 – 12 (8 өдөр)
  • Сонголт② 8-р сарын 2 – 9 (8 өдөр)

Хөтөлбөрийн онцлог: Олон үндэстнээс бүрдэх их сургуульд оюутны амьдралтай танилцаж, олон орны найз нөхөдтэй болохын зэрэгцээ Японы хэл, соёлыг судлах боломжтой.

Ерөнхий эрдэм болон Соёл судлалын хөтөлбөр: Олон улсын ахлах ангийн сурагч нарт зориулсан 8-н өдрийн зуны хөтөлбөр бөгөөд оролцогч олон улсын соёлын талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах семинар болон багаар ажиллах хөтөлбөрүүдэд хамрагдаж, Япон орны соёл болон хэлийг судлахаас гадна илүү олон зүйлсийг сурч мэдэх боломжтой. 

Япон орон руу аялах Ахлах ангийн сурагчдын хөтөлбөр: Сурагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, урам зориг өгөх, туршлага хуримтлуулахыг хүсэж буй багш нарт зориулж манай сургууль Япон орон руу анги хамт олноороо аялах гайхалтай аяллыг санал болгож байна. APU Япон дахь томоохон аяллын компанитай хамтарч та бүхэнд Япон орны соёл, түүх, байгальтай танилцах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, олон олон сонирхолтой шинэ зүйлс хийж үзэх аялал та бүгдийг хүлээж байна. 

Төлбөрт орсон зүйлс: 100,000 иен

  • Аялалын зардал
  • Байрлах байр
  • Өдрийн 3 хоол
  • Аялалын даатгал
  • /Замын зардал ороогүй/

Тавигдах шаардлага

    • 10, 11, 12 ангийн сурагч байх
    • Англи хэлний дунд түвшинтэй /Тестийн оноотой байх/