
Ази Номхон Далайн Рицүмейкан их сургууль /Asia Pacific University/ сургууль нь олон үндэстэн, соёлын орчинтой их сургууль бөгөөд дэлхийн 89 орны оюутан залуус суралцдаг бөгөөд мөн олон гадаад багш нартай. Бакалаврын зэргээр суралцаж буй оюутнууддаа Англи, Япон 2 хэлээр хичээлээ үзэх боломжтой ба Магистрын оюутнууд хичээлээ дан Англи хэлээр үздэг. 2016 онд Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Японы 3 дахь их сургууль болсон.
Түүнчлэн оюутны хотхоноос гадуурх төрөл бүрийн үйл ажиллагаа мөн 140+ гаруй оюутны байгуулагуудын арга хэмжээнүүд нь хичээлийн танхимд сурсан мэдлэгээ практикт ашиглах, туршлага хуримтлуулах боломжийг оюутнууддаа олгодог.
Уриа: Өөрийн ертөнцөө бий болгох зам эндээс эхэлнэ.
Олгож буй зэргүүд: Бакалавр, Магистр, Доктор, MBA
Үндсэн хөтөлбөрүүд:
Ерөнхий эрдэм болон Соёл судлалын хөтөлбөр: Олон улсын ахлах ангийн сурагч нарт зориулсан 8-н өдрийн зуны хөтөлбөр бөгөөд оролцогч олон улсын соёлын талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах семинар болон багаар ажиллах хөтөлбөрүүдэд хамрагдаж, Япон орны соёл болон хэлийг судлахаас гадна илүү олон зүйлсийг сурч мэдэх боломжтой.
Singapore Institute of Management
- Сингапурын аж үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөлөөс санаачлан 1964 онд үүсгэн байгуулагдсан. Сингапур Менежмент Групп нь СМГ Олон улсын Академи, СМГ Мэргэжлийн Хөгжил болон Платформ гэсэн гурван брэндээрээ дамжуулан сургалтын үйлчилгээ үзүүлдэг. Англи, Америк, Австрали болон Европын нэр хүндтэй их дээд сургуулийн нэрэмжит эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд төгсөгчид дэлхийн хаана ч ажиллах бүрэн боломжтой.
- Бидний алсын хараа: Чанартай боловсрол, менежмент, хөгжил, насан туршийн боловсролын төв болон тэргүүлэх.
- Бидний эрхэм зорилго: Менежментийн хөгжлийг түгээх
- Корпарациудын хүн-капиталын үр ашгийг нэмэгдүүлэх болгох зорилгоор тэдний стратегийн түнш болох
- Боловсрол болон сургалтын сонголтыг бий болгогч байх
- Сингапураас цааш СМС-ыг өргөжүүлэх
- Бидний үнэт зүйлс:
Итгэлцэл, хүндэтгэл, багийн ажил, нээлттэй, цаг тухайн үе дэх харилцаа, сайн гүйцэтгэл, шинийг санаачилах сурах тэмүүлэл - Бидний соёл
Өөрчлөлтийг хүлээн авахдаа бид бие биедээ итгэсэн, бие биенээ хүндэлсэн нээлттэй соёлтой ба хамтдаа сурч мэдэж, өсөж дэвжиж, шинийг санаачилан багаар ажилладаг.
Олгож буй зэргүүд: Associate, Бакалавр, Maгистр
Түгээмэл хөтөлбөрүүд: Нягтлан, Эдийн засаг болон Санхүү, Бизнесийн удирдлага, Банк болон Санхүү, Олон улсын бизнес, Аялал жуучлал болон зочлох үйлчилгээ, Ложистик болон нийлүүлэлтийн хэлхээний удирдлага, Сэтгэл судлал, Компьютерын ухаан
Sunway College
Sunway Их Сургууль нь 1987 оноос үйл ажиллагаа явуулж байгаа тэтгэлэг, судалгаа бас байгууллагаар дамжуулан боловсролын ашгийн төлөө бус, хувийн хэвшлийн томоохон сургууль юм. Тус их сургуулийг Малайзын Боловсролын яам, Малайзын мэргэжлийн агентлаг хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийг хүртэл тус их сургууль нь 880,000 хавтгай дөрвөлжин бүхий кампуст 90 гаруй орны 26000 гаруй оюутнуудыг татан оролцуулжээ. Жеффри Чиах Сангийн дэмжлэгтэйгээр тус их сургууль нь дэд бүтцийн салбарт 40000 гаруй сая юанийн хөрөнгө оруулалт хийж, багшлах, сургах, судалгааны чиглэлээ өргөжүүлсээр байна.
Sunway их сургуульд оюутнууд бас эрдэмтэд Малайзын Subway хотын төвийн олон нийтийн, анагаах болон нийгмийн тав тухтай байх шинэ санаа бас боломжуудыг хайж, хөгжиж байна. Sunway University нь QS World University Rankings 2020 үнэлгээний дагуу дэлхийн шилдэг 800 их, дээд сургуулийн тоонд багтдаг бөгөөд QS Asia Rankings 2020 тэмцээнд Ази тивийн их, дээд сургуулиудын 2% -ийн дээд үзүүлэлтээр 194 байрт жагсчээ. Мөн хамгийн сүүлийн үнэлгээгээр Quacquarelli Symonds (QS) “Stars University Rankings”-ийн 5 одтой институцээр шалгарлаа. Sunway их сургууль “Заах арга” “Хөдөлмөр эрхлэлт” “Материаллаг бааз” “Хүртээмжтэй байдал” “Нийгмийн хариуцлага” гэсэн ангилалуудаар өндөр амжилтыг харуулсан. Тус их сургууль нь QS Top 50 50 хүртэлх насны дэлхийн шилдэг 150 их сургуулийн тоонд багтжээ.
Мэргэжлүүдийн жагсаалт
- Их сургуулийн бэлтгэл хөтөлбөр
- Бизнесс
- Мэдээллийн систем
- Харилцаа холбоо ба креатив чиглэл
- Эмнэлэг & Хоол хүнсний чиглэл
- Биологийн шинжлэх ухаан
- Сувилахуй
- Сэтгэл судлал
- Математикийн шинжлэх ухаан
- Америкийн зэрэг олгох хөтөлбөр
Олгож буй зэргүүд: Их сургуулийн өмнөх боловсрол, Дипломын хөтөлбөр, Бакалавр, Магистр, Доктор
Хөтөлбөрүүд: Нягтлан бодогч, Даатгал, Бизнесийн удирдлага, Санхүүгийн шинжээч, Эдийн засагч, Олон улсын бизнес, Маркетинг, Үйлдвэрлэлийн статистик, Компвютер судлал, Зочлохуй болон хоол зүйч, Харилцаа холбоо болон бүтээлч урлаг, Сэтгэл судлал болон биологи судлал, Солилцооны хөтөлбөр.