Ази Номхон Далайн Рицүмейкан их сургууль /Asia Pacific University/ сургууль нь олон үндэстэн, соёлын орчинтой их сургууль бөгөөд дэлхийн 89 орны оюутан залуус суралцдаг бөгөөд мөн олон гадаад багш нартай. Бакалаврын зэргээр суралцаж буй оюутнууддаа Англи, Япон 2 хэлээр хичээлээ үзэх боломжтой ба Магистрын оюутнууд хичээлээ дан Англи хэлээр үздэг. 2016 онд Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Японы 3 дахь их сургууль болсон.
Түүнчлэн оюутны хотхоноос гадуурх төрөл бүрийн үйл ажиллагаа мөн 140+ гаруй оюутны байгуулагуудын арга хэмжээнүүд нь хичээлийн танхимд сурсан мэдлэгээ практикт ашиглах, туршлага хуримтлуулах боломжийг оюутнууддаа олгодог.
Уриа: Өөрийн ертөнцөө бий болгох зам эндээс эхэлнэ.
Олгож буй зэргүүд: Бакалавр, Магистр, Доктор, MBA
Ерөнхий эрдэм болон Соёл судлалын хөтөлбөр: Олон улсын ахлах ангийн сурагч нарт зориулсан 8-н өдрийн зуны хөтөлбөр бөгөөд оролцогч олон улсын соёлын талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах семинар болон багаар ажиллах хөтөлбөрүүдэд хамрагдаж, Япон орны соёл болон хэлийг судлахаас гадна илүү олон зүйлсийг сурч мэдэх боломжтой.
Япон орон руу аялах Ахлах ангийн сурагчдын хөтөлбөр: Сурагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, урам зориг өгөх, туршлага хуримтлуулахыг хүсэж буй багш нарт зориулж манай сургууль Япон орон руу анги хамт олноороо аялах гайхалтай аяллыг санал болгож байна. APU Япон дахь томоохон аяллын компанитай хамтарч та бүхэнд Япон орны соёл, түүх, байгальтай танилцах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, олон олон сонирхолтой шинэ зүйлс хийж үзэх аялал та бүгдийг хүлээж байна.