Америк

Educational advising and resource center.

Gannon University

Байршил: Пенсильвани муж, Ерье хот, АНУ

Вебсайт: gannon.edu

Ганнон их сургууль нь  Пенсильвани мужийн Эрие хотын төвд байрладаг аюулгүй, амар тайван, найрсаг орчинтой сургууль юм. Уг хот нь амьдралын өртөг бага, мөн олон улсын нисэх онгоцны буудалтай. Тус сургууль Бакалавр, Магистр, Доктор зэрэг олгох 100 гаруй хөтөлбөртэй. Англи хэлний хөтөлбөр нь чанартай төдийгүй харьцангуй хямд бөгөөд ялангуяа Бакалавр зэргээр суралцах Монгол оюутнуудад хямд үнийг санал болгодог. Суралцахад хамгийн боломжийн үнэ өртөг бүхий газар билээ. Ганнон их сургууль нь инженер, бизнес, эрүүл мэндийн шинжлэх ухаан, болон кибер хамгаалалтаар хамгийн сайн хөтөлбөртэй.  Ашгийн бус, Хувийн хэвшлийн сургууль, Либерал арт боловсрол олгодог, STEM (Шинжлэх Ухаан, Технологи, Инженер, Математик)-д зориулсан тусгай институттэй, бакалавр зэргээр суралцаж буй гадаад оюутнуудад  зориулсан мерит тэтгэлэгтэй мөн спортын тэтгэлэг олгодог. Бакалавр зэргээр суралцах Монгол оюутануудад зориулсан тусгай үнийн саналтай. 

Олгож буй зэргүүд: Associate’s (2 жилийн диплом), Бакалавр, Maгистр, Бизнесийн удирдлагын магистр 

Түгээмэл хөтөлбөрүүд: Био-анагаах инженер, Бизнесийн удирдлага, Цахим аюулгүй байдал, Программ хангамжийн инженер, Цахилгааны инженер, Механик инженер, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Олон улсын менежмент.

Johnson Wales University

Байршил: РоудАйланд муж, АНУ

Вебсайт: www.jwu.edu

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууддаа бид хайртай! Бакалавр зэрэгт дараах мэргэжлээр бэлтгэдэг. Үүнд: Зочлох үйлчилгээ, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Бизнес, Инженер ба дизайн, Урлаг ба Шинжлэх ухаан, Эрүүл мэнд ба Эрүүл оршихуй. Магистр түвшинд дараах мэргэжлүүдээр бэлтгэдэг: Зочлох үйлчилгээ, Менежмент, Спортын удирдлага, Дата анализ, Хүний нөөц, Цахим хамгаалал гэх мэт мэргэжлүүдээр бэлтгэдэг. Бакаларын тэтгэлэгийн хэмжээ дүнгийн голчоос хамаарч 5,500 ам доллараас 20,000 ам доллар хүртлэх тэтгэлэгийг дөрвөн жилийн турш жил бүр олгодог. Оюутны хотхонууд нь Провиденс хот, Роуд Айланд муж; Чарлотте хот, Хойд Каролина муж; Хойд Маяами хот, Флорида муж; Денвер хот, Колорадо муж зэрэг тус тусдаа байршилтай. Оюутан суралцах хотхоноо сонгох бөгөөд солих бас боломжтой. 

Олгож буй зэргүүд: 2 жилийн диплом (Associate degree), Бакалавр, Магистр, Бизнесийн удирдлагын магистр, доктор

Түгээмэл хөтөлбөрүүд бакалавр зэрэгт: Зочлох үйлчилгээ, Спорт, энтертайнмент ба арга хэмжээний менежмент, Хүнс үйлдвэрлэлийн технологи, Нарийн боов үйлдвэрлэлийн технологи, Бизнесийн удирдлага, Маркетинг, Менежмент, Мидеа ба олон нийтийн харилцаа, Бүтээгдэхүүний дизайн загварчлал, Компьютерийн ухаан, Роботийн инженерчлэл, Сэтгэл судлал, Социологи, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Биологи, Нийгмийн эрүүл мэнд.
Түгээмэл хөтөлбөрүүд магистр зэрэгт: Зочлох үйлчилгээ, Менежмент, Спортын удирдлага, Дата анализ, Хүний нөөц, Цахим хамгаалал, Байгууллагын удирдлага, Сэтгэл судлал, Ашгийн бус менежмент, нийлүүлэлтийн хэлхээний удирдлага, Мэдээллийн технологи

Tiffin University

Байршил: Oхаяо муж, АНУ

Вебсайт: www.tiffin.edu

Tиффин их сургууль нь Охаяо мужийн үзэсгэлэнт байгальтай хөдөө газар оюутны хотхонтой. Уг оюутны хотхон нь Детройт, Клевланд, Колумбус зэрэг хотуудтай ойр байрладаг аюулгүй, амар тайван газар юм.

Багш оюутны харьцаа 15:1. Мэргэжлийн чадварлаг багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй. Оксфорд Их сургууль руу оюутан солилцоогоор суралцах,  оюутнуудаа Вашингтон Д.С хотод дадлага хийлгэх зэргээр оюутануудынхаа CV-г баяжуулдаг.   Сургалтын төлбөр болон амьдрах зардал харьцангуй хямд. Гадаад оюутнуудад 3,000 ам.доллараас 52,000 хүртэл ам доллар хүртлэх  тэтгэлэг олгодог.

Олгож буй зэргүүд: Бакалавр, Maгистр, Доктор

Түгээмэл хөтөлбөрүүд: Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн удирдлага, Маркетинг, Менежмент, Удирдлага судлал, Спортын маркетинг, Компьютерын ухаан, системийн удирдлага, Програм хангамж, Дижитал медиа болон дизайн, Биеийн тамир судлал, Шүүх эмнэлэг, Мэргэжлийн дуу хөгжим, Шүүх эмнэлгийн сэтгэл судлал, Төр болон Үндэсний аюулгүй байдал, Улсын аюулгүй байдал болон терроризм, Хууль, Сэтгэл судлал, Бизнесийн удирдлага, MBA-Маркетинг, MBA-Олон улсын бизнесийн удирдлага, MBA-Манлайлал болон Өөрчлөлтийн менежмент, MBA-Дата анализ, MBA-Санхүү, MBA-Хүний нөөцийн удирдлага, MBA-Эрүүл мэндийн удирдлага, MBA-Спортын менежмент

San Mateo College

Байршил: Калифорни, АНУ

Вебсайт: www.smccd.edu

Сан Матео коллеж нь Сан Франциско хотын далай эрэгт  гурван бүрэлдэхүүн сургуультай: Скайлайн коллеж, Сан Матео коллеж, Канада коллеж.  Эдгээр 3 коллеж нь АНУ-ын шилдэг их дээд сургууль руу шилжин суралцах гүүр нь болдог: Скайлайн коллеж UCB (Калифорнийн Их Сургууль, Берклей) шилжих зэрэглэлээр #1-т, Канада коллеж шилдэг 3-т багтдаг. 1 жилийн сургалтын төлбөр нь 6300 ам.долларын хямд сургалтын төлбөртэй. Мөн гадаад оюутнуудад зориулан сургалтын тэтгэлэг олгодог.

Олгож буй зэргүүд: Associate’s, Их, дээд сургууль руу шилжих хөтөлбөр

Түгээмэл хөтөлбөрүүд: Компьютерын ухаан, Инженерчлэл, Бизнесийн удирдлага, Урлагийн боловсрол.

Seattle Central College

Байршил: Вашингтон муж,Aмерик

Вебсайт: intl.seattlecentral.edu

Сиатл Сентрал коллеж нь 70 гаруй орноос ирсэн 1,250 орчим гадаад оюутантай бөгөөд нийт 15,000  оюутан суралцдаг сургууль юм.  Тус сургууль төрөл бүрийн чанартай сургалтын хөтөлбөрүүдийг (Шилжин суралцах хөтөлбөр, Ахлах сургуулиа дүүргэх, Мэргэжлийн сургалт) арга хэмжээнүүд, нөөц боломж бололцоог гадаад оюутанууддаа санал болгодог. Гадаад оюутнуудад зориулсан сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог. Вашингтон мужын Сиатл хот төв дэх цорын ганц коммунити коллеж юм. Ресторан, кофе шоп, кино театр, музей, нийтийн номын сан зэрэг газрууд руу алхаад очиход ойр Капитол Хилл дүүрэгт байрладаг. Үүнээс гадна бид оюутны хотхондоо байрлах дотуур байртай, маш сайн манлайллын сургалттай мөн төгсөгчид маань ШИЛДЭГ их сургууль шилжин орсон тоон үзүүлэлт өндөртэй. (Вашингтоны их сургууль, Сиатл их сургууль, UCLA, UC Davis, UC Irvine, Ореганы их сургууль, Аризона мужийн их сургууль болон бусад олон шилдэг сургуулиуд руу шилжин суралцаж байна) Бидэнтэй нэгдээрэй! 

Олгож буй  зэргүүд: Associate’s, Bachelor of Applied Science (B.A.S.)

Түгээмэл хөтөлбөрүүд: Шилжин суралцах хөтөлбөр (бүх мэргэжлээр), Ахлах сургуулиа дүүргэх хөтөлбөр (бүх мэргэжлээр), Мэргэжил олгох сургалт (Хүнс үйлдвэрлэл ба үйлчилгээний технологи, График дизайн, Веб дизайн, Веб хөгжүүлэлт, Сувилахуй гэх мэт)