Европ

Educational advising and resource center.

American University in Bulgaria

Байршил: Благоевград, Болгар

 

Вебсайт: www.aubg.edu

Болгар дахь Америкийн их сургууль нь өндөр чанар бүхий Америк боловсролыг Англи хэлээр олгодог, төгсөгчид нь Америк болон Европын хоёр дипломтой төгсдөг. Оюутнууд өндөр чанар бүхий академик орчинд хурдан дасан зохицох боломжтойгоос гадна мэдлэгээс илүү ур чадварыг эзэмшин суралцдаг. 40+ гаруй орны 1,000 гаруй оюутан залуус суралцдаг, 20 орчим орны 70+ гаруй багш нартай. Тус их сургууль нь сүүлийн сургалтын тоног төхөөрөмжтэй ба тав тухтай оюутны байрнаас эхлээд Америк улс Болгар Оюутан Төвийн Төлөө Төв хүртлэхийг дурьдъя. Оюутнуудад маань аюулгүй, дэлхийн түвшний оюутны хотхон маань ихэд таалагддаг билээ. Либерал арт боловсрол болон завгүй оюутны амьдрал тус сургуулийн төгсөгчдийг дэлхийн түвшинд мэргэжлийн амжилт гаргахад нь бэлддэг.  

Олгож буй зэргүүд: Бакалавр, EMBA, Санхүүгийн магистр, Банк ба үл хөдлөх хөрөнгийн менежмент магистр (EMFBRE) 

Түгээмэл хөтөлбөрүүд: Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Сэтгүүлзүй ба олон нийтийн харилцаа, Улс төр судлал ба Олон улсын харилцаа зэрэг хөтөлбөрүүд нь улсдаа хамгийн сайн хөтөлбөрт тооцогддог. Мөн Компьютерийн ухаан, Мэдээллийн систем, Сэтгэл судлал, Европ судлал, Түүх ба Иргэншил, Математик

Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк болон Европын Холбооны 2 дипломтой төгсч дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй. Нийт төгсөгчдийн 20% нь Канад болон Америкт, 28% нь Европод, 47% нь Болгарт, 5% нь дэлхийн бусад оронд тус тус ажиллаж байна.
  • Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.
  • Оюутаны хотхонд ажил хийх, оюутаны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжуудтай.
  • Либерал Арт боловсролын системтэй, бүх хичээл Англи хэл дээр явагддаг.
  • Дэлхийн 12 орныг төлөөлөх багш профессортой бөгөөд багш нарын 90% нь доктор зэрэгтэй, Нэг профессорт 15 оюутан ноогддог.
  • Оюутан солилцооны Erasmus, ISEP хөтөлбөрөөр АНУ-ын 300 гаруй их дээд сургууль, Европын холбооны 50 гаруй их дээд сургууль, дэлхийн бусад 100 гаруй их дээд сургуулиас сонгон суралцах боломжтой.
  • Төгсөгчдийн ажил эрхлэлт 99.8%, бизнес эрхлэгчид 11%, төгсөгчдийн сэтгэл ханамж 7-оос 6,4.

Бакалаврын хөтөлбөр:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Мэдээлэлийн систем, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, сэтгэл судлал, физик, математик мөн дагалдах мэргэжлээр: Антропологи, Дүрслэх урлаг, Философи, Кино судлал, Маркетингийн харилцаа, Гадаад хэл, Төрийн бодлого, Зүүн Өмнөд Европ судлал.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Элсэгчдэд тавигдах шаардлага:
    • Монгол Улсын иргэн байх
    • 2024 оны 6-р сард арван хоёр жилийн сургуулиа төгсөх  ангийн сурагч /мөн 1 курсын оюутнууд байж болно/
    • Онц сайн дүнтэй суралцдаг байх
    • Эдгээр шалгалтын аль нэг оноотой байх IBT TOEFL-ийн 80, IELTS 6.5, Duolingo 110 байх

Бүрдүүлэх материал – дараах материалыг www.aubg.edu хаягаар орж онлайн хэлбэрээр явуулна:

  • Өргөдлийн маягт
  • Дүнгийн хуулбар
  • хэрэв 12 дугаар ангид сурч байгаа бол сүүлийн 3 жилийн дүнгийн хуулбар (орос эсхүл англи хэл рүү орчуулсан байх);
  • хэрэв гэрчилгээний хуулбар өгөх тохиолдолд нотариатаар батлуулсан байх
  • Эссэ – өгөгдсөн 2 сэдвийн аль нэгээр 650 хүртэл үгэнд багтаасан байх
  • Тодорхойлох захидал – 2 багшийн тодорхойлолт
  • CV буюу товч намтар

 

Өргөдлийн маягт хүлээн авах хуваариуд:

  1.  I үе:  2023 оны 12-р сарын 20 
  2. II үе: 2024 оны 3 сарын 1

Жич: Тус сургуулийг сонирхсон хэн бүхэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөхгүй ба сургуульдаа тэнцсэн тохиолдолд ч тус төвд зуучлалын хөлс төлөхгүй болно. Утас: 319016, 8906-6941  


Э-шуудан: Odonchimeg@earcmn.org
Цахим хуудас: www.aubg.eduwww.earcmn.org
Facebook: /AUBGcurious; /EARCMongolia

HSE University

Байршил: Moсква, Санкт Петербург, Нижний Новогород, Пермь хот, ОХУ

Вебсайт:  www.hse.ru/en

 

HSE их сургууль нь 1992 онд үүсгэн байгуулагдсан, судалгаанд суурилсан, Оросын хамгийн том их сургуулиудийн нэг юм. Тус их сургууль нь дээд боловсролын зах зээлд манлайлагч болсон бөгөөд хурдацтай өсөж, дэвжсээр байна. Дэлхийн шилдэг их сургуулиудыг шалгаруулдаг “The QS World University” 2019-2020 оны жагсаалтад дэлхийн  2,500 гаруй сургуулиудаас 322-т /2018-2019 онд 343-т/ тус тус эрэмбэлэгдсэн. Мөн шилдэг 50 хүртлэх шилдэг 50 залуу их сургуулийн 39 дүгээрт жагссан бөгөөд Орос улсын хамгийн шилдэг залуу их сургууль билээ. Эдийн засаг, эконометрикс, санхүү, социологи, улс төр ба олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, математик, компютерийн ухаан зэрэг мэрэгжлийн хөтөлбөрүүд нь хамгийн сайн онолын хичээлүүдтэй. Эдгээр хичээлүүдтэй хамт олон нийтийн харилцаа ба медиа, боловсролын хичээлүүд 2019 оны “The QS World University” үнэлгээгээр хамгийн сайн хэмээн үнэлэгдсэн. Тайм сэтгүүлээс гаргадаг Дээд Боловсролын эрэмбээр дэлхийн шилдэг залуу их сургуулиуд ангилалд 84-өөс 60-д эрэмблэгдэж ахисан. HSE нь дэлхийн шилдэг 100 их сургуулиудын жагсаалтанд  багтсан ОХУ-ын цорын ганц сургууль юм.  40,000 гаруй бакалавр, магистр, докторын оюутанууд Москва, Санктпетербург, Новогород, Пермь хотуудад байрлах дөрвөн оюутны хотхонд суралцаж байна. Гадаад улсаас элсэгчдэд зориулсан хэд хэдэн сонголтыг санал болгодог. Үүнд: Орос эсхүл Англи хэлний нэг жилийн хэлний бэлтгэл хөтөлбөр мөн Англи хэл дээр сургалттай бакалавр, магистрын хөтөлбөр. Бакалаврын 80, Магистрын 165, Докторын 62 богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдтэй. Мөн түүнчлэн HSE их сургууль давхар зэрэг эзэмших онцгой боломж олгодог буюу Лондонгийн Их сургууль, Лондонгийн Улс төр, Эдийн засгийн Их сургууль болон Сөүл дэх Kuyng Hee Их сургууль зэрэг сургуулиудад параллель суралцаж амжилттай дүүргэвэл HSE их сургуулийн болон хамтрагч их сургуулийн хоёр дипломтой төгсөх боломжтой. 80 гаруй орны 3,300 орчим гадаад оюутан тус их сургуульд суралцаж байна. HSE их сургуулийн үүд дэлхийн өнцөг булан бүрийн оюутануудад нээлттэй бөгөөд онлайн элсэлтийн үе шат нээллтэй ил тод төдийгүй хялбар. HSE их сургууль нь бүх гадаад оюутнууддаа орчин үеийн байраар хангахаас гадна визний зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг. HSE их сургуулийн диплом дотооддоо болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд карьераа эхлүүлэхэд сайн эхлэл нь болж чадахаас гадна Оросын болон гадаадын тэргүүлэх компаниудад хурдтай болон амжилттайгаар карьераа өсгөх баталгаа нь болдог.  Тус сургуулийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг учраас олон төгсөгч нар нь Станфорд, Харвард, Принсетон, Нью-Йорк зэрэг их сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байна. Гадаад оюутануудын боловсрол сургалт хариуцсан төв элсэгчдэд туслахад хэзээд бэлхэн ба та бүхний ямар ч асуултанд имэйлээр inter@hse.ru утсаар: +7 (495) 531-0059 мөн WhatsApp: +7 916 311 8521-аар хариулахад бэлэн. Мөн сургуулийн фэйсбүүк хуудас руу  https://www.facebook.com/hse.inter/ эсхүл  Vkontakte:  https://vk.com/hse_international – руу мессеж бичээрэй. 

Олгож буй зэргүүд: Бакалавр, Maгистр, Доктор, Богино хугацааны хөтөлбөрүүд

Түгээмэл хөтөлбөрүүд

  • Англи хэл дээрх Бакалаврын хөтөлбөрүүд: Лондонгийн их сургуультай хамтарсан хоёр диплом олгох хөтөлбөр, Эдийн засаг, Олон улсын харилцаа, Mенежмент болон дижитал инноваци, Дата болон Бизнесийн шинжээч
  • HSE болон Kyung Hee их сургуульд Эдийн засаг болон Улс төр судлалаар хос зэрэг эзэмших хөтөлбөр
  • Орос хэл, орос орон судлал, Харилцааны дизайн, Орчны дизайн

LCC ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

Европын Холбооны гишүүн орон Литва улсын LCC Олон Улсын Их Сургуульд Бакалавр, Магистр зэргээр сургалтын тэтгэлэгтэй суралцахыг урьж байна.

LCC Олон Улсын Их Сургууль нь 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, либерал арт боловсролын системтэй тус их сургуульд дэлхийн 53 орны оюутнууд суралцаж байна. Сургалтын хөтөлбөр, хичээл нь 100% англи хэл дээр явагддаг.

Оюутнуудын 72% нь солилцооны хөтөлбөрөөр АНУ, Европын Холбоо болон БНХАУ, Гүрж, Индонез, Өмнөд Солонгос гэх мэт орнуудын 200 гаруй их дээд сургуулиудад нэг семестр болон нэг жилийн хугацаатайгаар суралцдаг.

Хичээлээс гадуур оюутныг хөгжүүлэх 20 гаруй клубүүд, 9 гаруй манлайллын хөтөлбөртэй. 2000 гаруй төгсөгчтэй ба төгсөгчдийн сэтгэл ханамж 93%, ажил эрхлэлт 84% ба үлдсэн хувь нь дэлхийн өөр улс орнуудад боловсролын зэрэг ахиулан суралцаж байна.

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:

Бакалавр зэргээр: Олон улсын бизнесийн удирдлага, Орчин үеийн сэтгүүл зүй, Англи хэл ба Уран зохиол, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал, Шашин судлал
Магистр зэргээр: Олон улсын менежмент, TESOL буюу Англи хэл заах арга зүй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Өргөдлийн маягт
  • Англи хэлний тестийн оноо (бакалаврын түвшинд TOEFL iBT 61, IELTS 6.0, магистрын түвшинд TOEFL iBT 100, IELTS 7.0)
  • Сүүлийн 3 жилийн дүнгийн голч

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ: 

  • 20 гаруй төрлийн санхүүгийн туслалцаа /Нийт оюутнуудын 65% нь санхүүгийн туслалцаа сургуулиас авдаг/
  • Нэгдүгээр курсээр элсэн суралцах оюутнуудад зориулсан 16 төрлийн сургалтын тэтгэлэгтэй
  • 43% – 100% хүртэл сургалтын төлбөрийн хөнгөлөлт
  • 10 оюутан тутмын 8 нь санхүүгийн хэрэгцээнд үндэслэсэн тусламжийг сургуулиас авдаг.

Материал хүлээж авах хугацаа: 2020 оны дөрөвдүгээр сарын 15

ЗУНЫ АНГЛИ ХЭЛНИЙ ИНСТИТУТ: 

Англи хэлээ сайжруулан түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй оюутан сурагчдад зориулсан зуны сургалт ба бүртгэл хаах эцсийн хугацаа 4дөрөвдүгээр сарын 1.

  • 2020 оны 7-р сарын 6-наас 7-р сарын 24
  • 28 жилийн туршлагатай
  • Англи хэлний 12 түвшингээр сургалт явуулна
  • Гурван долоо хоног, өдөрт 6 цагийн хичээл

ЛИТВА УЛСЫН ТУХАЙ

1990 онд Зөвлөлт систем задран бие даасан улс болохоо зарласнаас хойш Ардчилсан системийг амжилттай хэрэгжүүлж буй Европын Холбооны улс бөгөөд Шенгений орнуудын нэг. Дэлхийн Эдийн Засгийн Форумын Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 137 орноос 41-т эрэмбэлэгдсэн.

Литва улсын Клайпедиа хот нь Балтын Тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд LCC их сургууль нь энэхүү хотод байрладаг. 2019 оны тооллогоор 2.8 сая хүн амтай. Мөнгөн тэмдэгт нь евро. Нэгэн сонирхолтой баримт дурдахад зуны улиралд нар Литвад үүрийн 4:00 цагт мандаж орой 23:00 цагт жаргадаг.

Одоогоор нэг ч Монгол оюутангүй тус их сургуульд Монгол Улсаа төлөөлөн суралцах анхны Монгол оюутан болж тус сургуулийн түүхэнд нэрээ бичүүлээрэй.

БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ ТАНД БОЛОН ТАНЫ ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТУСАЛЖ МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ.