Түгээмэл Асуулт Хариулт

Educational advising and resource center.

Та өөрийнхөө бусад өргөдөл гаргагчдаас давуу талыг гаргаж ирэх хэрэгтэй. Тухайн хөтөлбөрт хамрагдснаар Танд ямар өөрчлөлт орох мөн ирээдүйн зорилго зэргээ тодорхой бичих хэрэгтэй.

Англи хэлээр сургалт нь явагддаг гадаадын аливаа сургуульд элсэхийг хvссэн англиас бусад хэлээр яригч орны иргэд хэлний мэдлэгийн тvвшин тогтоох TOEFL, IELTS шалгалтыг өгөх шаардлагатай болдог. Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL) нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох мөн ярих чадварыг шалгадаг. Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна. www.toefl.org IELTS (International English Testing System) шалгалт нь TOEFL шалгалттай адил англи хэлний 4 ур чадврыг шалгах бөгөөд гол ялгаа нь шалгалтыг уламжлалт буюу цаасан хэлбрээр өгдөг. IELTS нь Academic (суралцах зорилготой хүмүүс өгдөг) болон General (ихэвчлэн ажиллах зорилгоор) гэсэн 2 төрлөөс сонгож өгөх боломжтой. http://www.ielts.org

Магистр, Докторын зэргээр суралцах хүмүүс GRE (Graduate Record Examination) шалгалтыг өгч өөрийн ерөнхий мэдлэгийн түвшинг харуулах боломжтой. GRE шалгалтыг ШУТИС-ын English Academy of MUST төв дээр авдаг. www.gre.org

MBA буюу Бизнес удирдлагаар Магистр хамгаалах хүмүүс өгөх шаардлагатай. www.gmac.com

Сommuntiy коллежид 2 суралцаж Associate degree авах бөгөөд үргэлжүүлэн 3-р курсээ их дээд сургуульд шилжин суралцах боломжтой. 2 жилийн коллежийн сургуулийн төлбөр, элсэлтэнд тавигдах шаардлага нь их дээд сургуулийнхаас бага байдаг.

Их дээд сургуулиуд жилд намрын /9-р сар/, хаврын /1-р сар/ гэсэн 2 удаа элсэлт авдаг. Хэрэв та тэтгэлэгт хандаж байвал аль болох 8-10 сарын өмнө материалаа өгөхийг зөвлөж байна.

Хэлний сургалт –  3 сарын хэлний сургалтын төлбөр нь ойролцоогоор 2000$-3500$ 2 жилийн коллеж – 1 жилийн сургалтын төлбөр 5000$-10000$ Бакалаврын сургалт – 1 жилийн сургалтын төлбөр 15000$-45000$ Магистр, Докторын сургалт – 1 жилийн сургалтын төлбөр 18000$-45000$ Үүнээс гадна байр хоолны зардал нэмэгдэж ордог.

Бүх гадаад оюутнууд TOEFL  шалгалтыг өгсөн байхыг хүсдэг. Зарим тохиолдолд Conditional admission буюу нөхцөлт элсэх боломж олгодог. Энэ нь TOEFL-н шаардаж буй оноонд хүрээгүй боловч бусад материалууд шаардлага хангаж байвал TOEFL шалгалтаа дахин өгөх нөхцөлтэйгээр сургуульд элсүүлдэг. Манай байгууллагатай хамтран ажилладаг сургуулиуд Conditional admission-өөр элсэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг манай боловсролын зөвлөхтэй уулзаж зөвлөгөө авах боломжтой.

Өргөдлийн маягт, Диплом мөн дүнгийн хуулбар орчуулагын хамт, Шалгалтын оноо (Бакалаврт TOEFL, SAT, Магистр, Докторт TOEFL, GRE эсвэл GMAT), Тодорхойлох захидал, Зорилгоо тодорхойлсон зохион бичлэг, Санхүүгийн баталгаа, Өргөдлийн маягтын төлбөр