Хэрэгцээт Мэдээлэл

Educational advising and resource center.

Бакалавр зэргээр суралцах

Америкийн дээд боловсролын хоёр зэрэг болох бакалавр болон туслах зэргийн аль  нэгээр суралцаж байгаа оюутныг доод түвшний буюу undergraduate оюутан гэдэг.

Associate зэрэг

  • Ихэвчлэн хоёр жилийн хугацаа шаарддаг.
  • Хоёр жилийн орон нутгийн коллеж (community college) буюу жуниор коллежид олгодог.
  • Terminal буюу Хаах эсвэл цааш шилжих буюу transferring зэрэг олгодог.

Бакалавр зэрэг

  • Ихэвчлэн дөрвөн жилийн хугацаа шаарддаг.
  • Маш уян хатан бөгөөд оюутнууд олон янзын хичээлүүдээс дуртайгаа сонгох буюу өөрт тохирсон хөтөлбөрөө зохиож болно.

Associate зэрэг

(Associate of Arts) буюу шинжлэх ухааны туслах зэрэг (Associate of Science) олгодог хоёр жилийн хөтөлбөртэй. Ийм коллежууд техникийн буюу мэргэжлийн боловсрол олгодог бөгөөд орон нутгийн дунд сургууль, байгууллага, ажил олгогчидтой нягт холбоотой ажилладаг.  Гадаад оюутнууд 2 жилийн коллежид суралцаж улмаар 4 жилийн их сургууль, коллеж руу шилжин суралцах боломжтой байдаг. Ингэснээр 1-2 сургалтын төлбрөө хэмнэх, элсэлтийн шаардлага багатай сургуульд элсэж чаддаг.

Хэрэв та 2 жилийн коллежийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай төвийн боловсролын зөвлөх нараас зөвлөгөө авах боломжтой. Бакалаврын зэрэг нь үндсэн судалгааны салбарт тодорхой тооны кредитийг дүүргэсний дараа олгодог зэрэг юм. Хичээл бүр тогтсон кредиттэй байх ба сургууль бүр өөрийн гэсэн төгсөхөд шаардах кредитийн тоог заасан байдаг. Бакалаврын зэргийг ихэвчлэн дөрвөн жилийн бүтэн цагийн сургалтаар дүүргэдэг.

Магистер, Докторын зэргээр суралцах

АНУ-д 1000 гаруй их дээд сургууль, коллеж төрөл бүрийн чиглэлээр магистр, докторын зэргээр сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үндсэн хоёр зэрэг нь магистрын болон докторын зэрэг бөгөөд аль аль нь судалгаа, курсын ажлыг хослуулсан байдаг. Магистр, докторын зэрэг олгох боловсролын онцлог нь оюутнууд тухайн мэргэжлээ гүнзгийрүүлэн судлан дадлага хийх, багш эрдэмтдээс мэргэжлийн чиг үүрэг, зөвлөгөө авах явдал юм. Бакалаврын зэргээр суралцаж буй оюутнуудтай харьцуулахад магистр, докторын оюутнуудын суралцах арга барил нь бие даасан шинжтэй байдаг.

Магистрын зэрэг

  • Тухайн салбар, мэргэжлээр боловсрол эзэмшиж, сургалтанд хамрагдана.
  • Эрдэм шинжилгээний {тухайлбал, нийгмийн ухааны магистр (MA) эсвэл байгалийн ухааны магистр (MS)}, эсвэл мэргэжлийн {тухайлбал, бизнесийн удирдлагын магистр (MBA), дүрслэх урлагийн магистр (MFA), нийгмийн ажлын магистр (MSW) эсвэл боловсролын магистр (MEd)} байж болно.
  • Дипломын буюу эрдмийн ажил хийх эсэх сонголт нь хөтөлбөр тус бүрт янз бүр байна.
  • Бакалаврын зэргийн дараа 1-3 жил суралцсан байх шаардлага тавьдаг.

Докторын зэрэг

  • Оюутнуудыг их дээд сургууль коллежийн болон судалгаа эрдэм шинжилгээний ажилтан болгон бэлтгэх, түүнчлэн мэргэжлийн мэдлэг боловсрол, судалгаа хийх ур чадвар шаардсан бусад ажилд бэлтгэх зорилготой.
  • Эрдэм шинжилгээний {тухайлбал, гүн ухааны доктор (PhD)}, эсвэл мэргэжлийн {тухайлбал, боловсролын ухааны доктор (EdD), бизнесийн удирдлагын доктор (DBA)} байж болно.
  • Зэрэг горилогчдыг докторын зэрэг хамгаалах шалгалтанд тэнцэж, докторын ажил болох судалгааны эх бүтээл хийж гүйцэтгэхийг шаарддаг.
  • Бакалаврын зэргийн дараа 5-8 жил суралцсан байх шаардлага тавьдаг. Зарим хөтөлбөрүүдийн хувьд тухайн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Англи хэлний бэлтгэл

Өөрийнхөө хэлний чадварыг сайжруулах болон мэргэжлийн үүднээс ESL-г сонгож болно. Мөн Америкийн их сургууль, коллежид элсэхэд бэлтгэх зорилгоор ESL-д суралцаж болно. Зарим хэлний сургуулиуд “bridge program” буюу “гүүр хөтөлбөр”-г цаашдаа их сургууль, коллежид суралцахаар төлөвлөж байгаа оюутнуудад санал болгодог.

Англи хэлний бүх түвшингийн сургалтууд байдаг. Долоо хоногт 20-30 цаг хэлний сургалтанд хамрагдана. Англи хэлний түргэвчилсэн сургалт (IEPs) College American Language and Culture Programs

ESL нь их дээд сургуульд академик кредит цуглуулах бэлтгэл болдог. Англи хэлний унших, бичих, дүрмийн чадвраа сайжруулна. Сургуулийн оюутны хотхонд амьдарч Америкийн соёлтой танилцана. Англи хэлний сургалт нь гадаад оюутнуудад Англи хэлний чадвраа сайжруулах боломж өгдөг.

Нөхцөлт элсэлт (Conditional Admission) гэж юу вэ?

Америкийн зарим сургуулиуд академик сургалтанд нөхцөлт элсэлтийг (conditional admission) санал болгодог. Хичээл сурлагандаа эсвэл мэргэжилдээ сайн боловч англи хэлний чадвраа сайжруулах шаардлагатай өргөдөл гаргагчдад нөхцөлт элсэлтийг санал болгодог. Гэхдээ энэ нь тухай их сургуульд элсэн орлоо гэсэн үг биш юм.

Нөхцөлт элсэлтийн эрхийг авсан оюутан дараахи нөхцлийг биелүүлэх хэрэгтэй;

Англи хэлний сургалтыг төгссөн Англи хэлний түвшин тогтоох TOEFL эсвэл IELTS шалгалтын оноотой байх Нөхцөлт элсэлтэнд тавигдах бусад шаардагдах материалыг бүрдүүлнэ. Зарим гадаадын оюутнууд сургуулийн хотхонд ирсний дараа түвшин тогтоох тест өгөх хэрэгтэй болдог. Тестийн дүнгээс хамааран өөрийн сонгосон сургалтанд орох бөгөөд нэмэлтээр хэлний сургалтанд хамрагдана.