Хүүхдийн Англи хэлний анги

Educational advising and resource center.

Багш: А. Булган

Имэйл: Bulgan.Avarzad@gmail.com

Хичээл орох өдөр цаг

5сарын 4- 8, 11-15, 18-22, 25-29 өдрүүдэд Улаанбаатарын цагаар 11:00-12:30

Сургалтын талаар

Энэхүү сургалт нь суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд танд академик сонголт хийх боломжийг олгоно. Хичээл авах үед таны бичих, унших, ярих, сонсох чадвар, үгсийн сан илүү хурдацтай сайжирна. Энэ сургалт нь суралцагчдад багаар суралцах, бие даан хичээллэх, хосоороо ажиллах, санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгодог.

Хичээл бүр 10 минутын ярианы халаалтаар эхэлдэг бөгөөд үүнд түргэн хэллэг, зүйр цэцэн үг, сонирхолтой яриа орно. Хичээлийн явцад суралцагчид бусдын санаа бодлыг сонсох, ойлгосон зүйлээ хоорондоо солилцох, онлайн болон цаасан асуулт хариулт хийх, уралдаан тэмцээнд оролцох зэрэг бүтээлч дасгалуудыг хийдэг.

Сургалтын зорилго

Хичээлийн төгсгөлд суралцагчид доорх ур чадвараа дээшлүүлсэн байх болно:

  • Сонсох / ярих
  • Бичих / унших
  • Үгсийн сан

Сэтгэгдэл:

Сайн байна уу,

Англи хэлний сургалтийн багш Булган багшид маш их хайртай. Багш нар сурагчдыг загнаж хичээлээ уйтгартай байдаг бол Булган багш хичээлээ сонирхолтой бас хөгжилтэй заадаг. Хичээлийн хувьд гэвэл муулах зvйлгvй.

Г.Энххvслэн

 

Маш их баярлалаа,

Хөл хорионы хугацаанд охин бид хоёр шинэ зүйл сурч маш үр бүтээлтэй өнгөрөөлөө. Багшийн зөвлөсний дагуу бид хоёр сурсан зүйлсээ бататгаж, өдөр тутмын яриандаа хэрэглэж хэвшихийг оролдох болно. Хөгжилтэй сайхан сургалт байсан..

 Та бүгдэдээ амжилт хүсэе.

Дуламсүрэн

 

Би энэ онлайн хичээлд сууснаар өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, цаг гарвал Англи хэлээ давтах юм уу, эсвэл өөр хичээлээ бэлдэж, гэрийн даалгавруудаа хийх дадал зуршилтай мөн олны өмнө өөрийнхөө бэлдсэн юмыг ичихгүйгээр ярьж сурсан. Миний сэтгэгдэл маш өндөр байна, Учир нь, багш нь хүүхдүүдтэйгээ тус бүрт нь тулж ажилладаг. Бас тэмцээн уралдаанд ялах зорилготой орж, юмны ард суухаа больсон. 

Болор-Уянга