Гадаадад суралцах хөтөч нэвтрүүлэг

Гадаадад сурах хүсэлтэй залуусдаа зориулж гадаадад сурахтай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэх “Гадаадад суралцах хөтөч” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр боллоо. Тус нэвтрүүлгээр гадаадын их дээд сургуульд өргөдөл мэдүүлэхэд хэрэгтэй бүх зүйлсийг дугаар тус бүрээр сэдэв болгон хүргэх бөгөөд анхны дугаараараа элсэлтийн эсээний тухай мэдээллүүдийг бэлтгэлээ.

Эсээ бичих, сургуулиа зөв сонгох, хэлний болон элсэлтийн шалгалтуудад бэлдэх,  материалаа бөглөж илгээх гээд танд тустай мэдээллийг бид сорчлон хүргэх болно. Нэвтрүүлгийн анхны дугаараар College Admission Essay буюу элсэлтийн эсээний талаар бэлтгэлээ. Анхны дугаараа 2021 оны 3-р сарын 27-ны Бямба гараг 18:30 минутаас Channel 11 сувгаар цацагдах тул та хүлээн авч үзээрэй.

#Channel11 #EARCMongolia

 

Нэвтрүүлгийн талаар холбогдох:

Утас: 11319016, 89066941

Цахим шуудан: info@earcmn.org

Facebook: EARC

 


ЖИЧ: ТУС НЭВТРҮҮЛЭГ НЬ 2021 ОНЫ НАМРЫН УЛИРАЛД ҮРГЭЛЖЛЭН ГАРАХ БӨГӨӨД ТА МАНАЙ ФЕЙСБҮҮК ХАЯГИЙГ ДАГАН ЦАГ ТУХАЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВААРАЙ!

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах